УЛААН ЧӨТГӨРҮҮДИЙГ УДИРДАЖ МЭДЭХ РУБЕН АМОРИМ


“Сүүлчийн тоглолт эсэхийг хэлж мэдэхгүй байна. Яагаад гэвэл яг шийдчихсэн юм алга” хэмээн Рубен Аморим өчигдөр Португалын цомд “Насьонал де Мадэйра”-г 3:1-ээр хожсон тоглолтын өмнө сэтгүүлчдэд хэлсэн байна. Энэ нь “Спортинг”-ийг орхиж, “Манчестер Юнайтед”-д очих эсэх тухай асуултын хариулт юм.

Гэвч үүний дараахан “Спортинг” албан ёсны мэдэгдэл гаргаж, Рубен Аморим ажлаа өгч буйг зарлалаа. Харин “Манчестер Юнайтед”-ын зүгээс одоогоор албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Рубен Аморим одоо 39 настай, залуухан дасгалжуулагч. Португалын Лиссабонд төрж өссөн. Хөлбөмбөгчийн замналаа “Белененсеш”-т эхлүүлж, дараа нь “Бэнфика”-д 6 жилийг өнгөрүүлсэн. Төвийн хагас хамгаалагч, баруун хамгаалагч, жигүүрийн хагас хамгаалагч гээд олон байрлалд тоглож чаддаг хөлбөмбөгч байсан. Португалын шигшээд багтан 2010 болон 2014 оны ДАШТ-д оролцсон.
“Бэнфика”-д байх үед дасгалжуулагч Жорже Жезушийн гарааны сонголтыг шүүмжилсний улмаас нэгдүгээр багаас хасагдаж, хоёрдугаар багтай бэлтгэл хийх шийтгэл хүлээсэн. Гэвч хоёрдугаар багтай бэлтгэл хийхгүй гэж “гүрийсэн” тул тэр улиралдаа “Брага” руу зээллэгээр явуулж байсан юм билээ. Зээллэгээс буцаж ирээд “Бэнфика”-тай требл хийсэн.
Гэвч өвдөгний чагтган холбоос тасарсны улмаас 32 настайдаа хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлжээ. Үүнийхээ дараагаар дасгалжуулагчийн ажилд шимтэж, гуравдугаар дивизионы "Каза Пиа" багт ажиллаад тэндээсээ “Брага”-д очсон байдаг. “Брага”-д очихдоо дасгалжуулагчийн үнэмлэхгүй байсан тул тоглолтын үеэр шууд зааварчилгаа өгөх эрхгүй байлаа. “Брага”-д очмогцоо Португалын цомд түрүүлсэн. 2020 онд түүнийг “Спортинг” 10 сая евро төлж “Брага”-гаас авсанаар Хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн дасгалжуулагчдын гуравт жагссан байна.
“Спортинг”-т дөрвөн жил гаруй ажиллахдаа цомд хоёр удаа түрүүлснээс гадна лигтээ мөн хоёр түрүүлсэн, Супер цом гардсан. 19 жилийн хугацаанд аваргын цомд гар хүрээгүй байсан “Спортинг”-ийг эргэн амжилтын замд гаргаж, фанатуудыг нь их баярлуулсан. Ялангуяа лигийнхээ 34 тоглолтын 29-д нь хожиж, аман хүзүүнд орсон “Бэнфика”-гаас 10 оноогоор тасарч түрүүлсэн нь фанатуудыг огшоож, хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийн анхаарлыг гойд татсан юм.
Рубен Аморим англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Өөрийн байр суурин дээр бат зогсдог, хүчтэй сэтгэлзүйтэй хувь хүнд тооцогддог юм байна. Харилцааны хувьд их энгийн чөлөөтэй. Хөлбөмбөгийн тактикийн мэдлэг сайтай гэж үнэлэгддэг ажээ.
Үнэлэгдэхийн тухайд бол түүнийг “Барселона”, “Ливерпүүл”, “Ювентус”, “Байерн Мюнхен” зэрэг клубүүд сонирхож байсан. “Ливерпүүл”-ийн ажлын ярилцлагад хүртэл орсон гэсэн мэдээлэл бий. Гэхдээ 3-4-3 гэсэн загвараар тоглохыг эрхэмлэдгээс нь “Ливерпүүл” болгоомжилсон гэдэг юм билээ. Английн Премьер лигт гурван төвийн хамгаалагчтай энэ загвар тохирох эсэх нь эргэлзээтэй гэж үзсэн хэрэг. “Вест Хэм”-тэй мөн ярилцлагад орсон. Гэвч өөрөө дараа нь татгалзсан юм билээ. Энэ ярилцлагад орчихоод ирэхдээ “Би алдаа гаргажээ” гэж хэлсэн байдаг. Энэ нь тэнд очиж уулзах хэрэггүй байж гэсэн утгатай байлаа.
Рубен Аморимыг “Манчестер Сити”-гийн ирээдүйн дасгалжуулагч байх магадлалтай гэх яриа сүүлийн үед газар авсан. Учир нь Чики Бегиристайн энэ улирлыг дуусгаад “Сити”-гийн спортын албаны захирлын ажлаа өгч байгаа. Түүний оронд “Спортинг”-ийн Уго Виана ирэх нь тодорхой болсон. Уго Виана ирэхдээ Рубен Аморимтой хамт ирэх магадлал өндөр гэж байсан юм.
Рубен Аморимын удирдлага дор саяхан “Юнайтед”-ын авсан уругвай хагас хамгаалагч Мануэль Угартэ тоглож байсан. Хэдийгээр хамтдаа ажиллаж үзээгүй ч гэлээ Бруно Фернандеш цагтаа “Спортинг”-ийн ахлагч байснаараа энэ хоёр бас бага зэргийн холбоотой гэж ойлгож болно.
3-4-3 гэсэн загварын тухайд илүү тодруулж ярих юм бол гурван төвийн хамгаалагч+хоёр хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч+довтолгоонд идэвхтэй оролцдог хоёр захын хамгаалагч, хоёр довтлох чиглэлийн хагас хамгаалагч +нэг довтлогчтой гэсэн үг. Гэхдээ “Спортинг” өөрөө Португалынхаа лигийн түүхэн хамгийн хүчтэй гурван клубын нэг тул ингэж тоглох боломжтой байдаг. Харин өрсөлдөөн их ширүүн лигт энэ загвар тохирох эсэх нь эргэлзээтэй, их эрсдэлтэй. Тиймээс ч “Ливерпүүл” татгалзсан гэж байгаа.
Ийм л ирээдүйтэй гэгдэж буй, эхний амжилтууддаа хүрчихсэн залуу дасгалжуулагч “Манчестер Юнайтед”-д ирэх эсэх талаар яриа хүчээ аваад байна.                                    

                                                                                                                     Р.ГЭГЭЭ 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА 11 цагийн өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ СУМДЫН НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР … 8 минутын өмнө
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 14 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 15 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 15 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 16 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 17 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ 19 цагийн өмнө
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… 21 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… 21 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… 23 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ Өчигдөр
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 2026/09/21
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 2026/09/20
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11