Парисын зуны олимпын наадмын чөлөөт бөхийн 53 кг-ын жинд Монголын бөх, Дэлхийн аваргын мөнгөн медальт Батхуягийн Хулан АНУ-ын бөх, Дэлхийн аварга Доминика Пэрришийг 10:4-өөр хожиж явахдаа нааж хавираад үргэлжлүүлэн цэвэр дарж яллаа.
2022 оны ДАШТ-ий алтан медалийн төлөөх барилдаанд Пэрришт 4:2-оор хожигдсоныхоо даагыг ийнхүү олимпоор нэхлээ.
Ингэснээр Б.Хулан хүрэл медалийн төлөө Хятадын бөх Пан-тай барилдахаар боллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна