Энэ зун Францын нийслэл Парист олимпын наадамтай. Олимпын шигшээдээ францчууд Килиан Мбаппэг багтаахыг хүсч байгаа юм билээ. 23-аас дээш насны гурван хөлбөмбөгч олимпын шигшээд багтах боломжтой байдаг. Тэр гурвын нэгийг нь Мбаппэг байлгах гэж тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хүртэл хөөцөлдөж эхэлсэн байна.
Мбаппэгийн хувьд “Парис Сэн Жэрмэйн”-ээс улирал дуусгаад явна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Түүний очих клубыг Испанийн “Реал Мадрид” гэж олон нийт таамаглаж байгаа билээ.
Тэгвэл “Реал Мадрид”-ын дасгалжуулагч Карло Анчелоттигоос энэ сэдвээр асуулт асуужээ. “Макрон Мбаппэг олимпын шигшээд тоглуулахын тулд “Реал Мадрид”-д нөлөө үзүүлнэ гэж хэлсэн. Танд нөлөө нь мэдрэгдэж байна уу?” хэмээн сэтгүүлч асуухад Дон Карло “Надад уу? Францын Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд би тайлбар хийж чадахгүй. Надад тийм эрх байхгүй” хэмээн хариулжээ.
Парисын олимпын наадам долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нд болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна