Францын нийслэл Парист ирэх зун болох олимпын наадмын хотхонд 16 мянган картонон ор байрлуулахаар болсон талаар Inside the Games мэдээллээ.
Энэ орон дээр тамирчид болон сэтгүүлчид амрах юм байна. 2021 оны Токиогийн олимпын наадамд мөн яг ийм орыг Airweave компани үйдвэрлэн байрлуулсан юм.
Картонон ор маш хэврэг тул шооч хүмүүс “антисекс” хошигнон гэж нэрлээд амжсан байлаа. Тэгвэл энэ удаад ч тамирчдыг “антисекс” угтахаар болжээ.
Парисын зуны олимп долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нд болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна