Парисын зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Дэлхийн хошой мөнгө, хүрэл медальт Долгоржавын Отгонжаргал Азербайжаны украин гаралтай бөх, Олимпын хошой мөнгө, хошой хүрэл медальт, Дэлхийн хошой аварга Мария Стадникийг 5:3-аар ялж, шөвгийн дөрөвт шалгарлаа.
Шөвгийн дөрөвт АНУ-ын бөх, Олимпын хүрэл, Дэлхийн аваргын хошой мөнгө, хошой хүрэл медальт Сара Хильдэбрандтай барилдахаар таарлаа.
Барилдаан өнөө шөнө УБ цагаар 00:50-д эхэлнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна