Парисын зуны олимпын наадмын хийн гар бууны 10 мeтрийн холимог багийн дасгалд оролцсон Туркийн тамирчин Юсуф Декичийн энэ зургийг одоогийн байдлаар сошиалд /твиттерт/ 70 гаруй сая хүн үзжээ. Чихэвч, нүдний хаалт, линзгүй, гараа халаасандаа хийн хээвнэг "буудсан" тэрбээр хамтран оролцогч Севал Ильяда Тарханы хамт Олимпын мөнгөн медаль хүртсэн юм. 51 настай Юсуф Декич өмнө нь Олимпын наадамд хэд хэд оролцсон ч энэ удаа л медаль хүртсэн аж. Гэхдээ тэрбээр улсынхаа аваргаар хэд хэдэн удаа, Дэлхийн аваргаар хоёр ч удаа тодорч, 25 метрийн гар бууны дасгалд 597 оноогоор дэлхийн рекорд ч тогтоож байсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна