Ус, цаг уурын ажиглалт, хэмжилтийн мэдээгээр өнөөдрийн /2024.07.30/ 8 цагийн байдлаар Туул, Хэрлэн, Хурх, Балж голын усны түвшин өмнөх хоногоос 10-40 см-ээр буурсан, Онон голын усны түвшин өмнөх хоногоос 50 см-ээр нэмэгдсэн байна.
Ихэнх голуудын усны түвшин өмнөх хоногоос буурсан ч Туул гол Төв аймгийн Лүн сум орчим, Хэрлэн, Онон, Балж голууд үерийн аюултай түвшинг давсан хэвээр байгаа юм.
Наймдугаар сарын 1, 2-нд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул аянга цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна