КРИСТА ДЕГУЧИ: БИ АНХНЫХ НЬ ЮМУУ? МЭДЭЭГҮЙ ШҮҮ...


Парисын зуны олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Канадын 28 настай, 160 сантиметр өндөр Криста Дегучи түрүүлж, түүхэн амжилт тогтоолоо.

Тэрбээр аваргын алтан медалийн төлөөх барилдаанд япон гаралтай Өмнөд Солонгосын тамирчин Хух Мимиг торгуулиар ялж, Олимпын аваргын алдрыг хүртлээ. Гэвч тэрбээр түрүүлсэн агшиндаа юу болж буйг ойлгоогүйгээ ярьсан байна.

“Яг тэр агшинд надад ялалт өгч буйг ойлгоогүй. Энэ чинь Канадын эмэгтэй жүдочдын анхны алтан медаль билүү тэ?” хэмээн сэтгүүлчээс асуужээ. Зөвхөн эмэгтэйчүүдийн ч биш эрэгтэй тамирчдын хувьд ч анхны алтан медаль гэдгийг сонсоод нүд нь томорч, “Хөөх тийм үү? Би анхных нь юм уу? Мэдээгүй шүү. Надаас өмнө нэг залуу байсан гэж бодож байлаа. Үгүй юм уу? ” хэмээн лавлан асуусан байна.

Дегучи Олимпын алтан медаль хүртэхээсээ өмнө Дэлхийн аваргаас хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байлаа. Энэ оны ДАШТ-ий финалд Хух Мимитэй тулаад ялагдсаныхаа даагыг нэхэж аварга болж чадсан тухайгаа ярихдаа “Тийм ээ, миний хувьд хариугаа авсан ялалт байлаа. Сэтгэл санаа ч сайхан боллоо. Уг нь би мэх хийж, үнэлгээ авч ялахыг хүссэн юм. Гэвч торгуулиар ч гэсэн ялсан бол ялсан шүү дээ. Би жаргалтай байна” гэжээ.

Өмнөд Солонгосын жүдочтой алтан медалийн төлөө барилдахын өмнө шөвгийн дөрөвт олимпыг зохион явуулагч Францын бяртай тамирчин бүсгүй Сара-Леони Сисиктэй тулахдаа баруун өвдөг нь гэмтжээ. Гэвч Сара-Леониг мөн торгуулиар ялж чадсан юм. “Тэр барилдаан надад маш хэцүү байсан. Аз дайрч л яллаа” хэмээжээ.

Өнгөрсөн тавдугаар сард болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байж Дегучи Олимпын эрхээ авсан. Канадаас түүний жинд Олимпын эрхийн төлөө ана мана өрсөлдсөн Жессика Климкайт тухайн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээр Дегучид боломж олдсон юм. Гурван жилийн өмнө Климкайт Токиогийн олимпын наадамд оролцож, хүрэл медаль хүртсэн бөгөөд Дегучи эрхээ авч чадалгүй гэртээ үлдэж байлаа.

“Олимпын аварга болсондоо итгэж чадахгүй л байна. Парист иртлээ би урт замыг тууллаа. Цар тахлын дараагаар байдал их өөрчлөгдөж, надад их хүнд туссан. Токиогийн олимпод оролцоно гэж итгэж байсан болохоор маш их гунигласан. Токиогоос хойш бүтэн гурван жилийг хүлээнэ гэдэг миний хувьд дэндүү урт санагдлаа” хэмээн Дегучи өгүүлсэн байна.

Дегучи бол канад аавтай, япон ээжтэй. Түүний дүү Келли Дегучи мөн жүдоч. Мөн л Парисын олимпын наадамд барилдаж, ням гаригт эхний шатанд Японы алдарт аварга Абэ Утад ялагдсан.

Криста Дегучи Японы шигшээд бэлтгэл хийж байсан ч 2017 оноос аавынхаа гарлыг дагаж Канадын нэрийн өмнөөс барилдах болсон юм. “Агч модны орон Олимпын хамгийн өндөр шагналын тавцанд гарах болсноор бахархаж байна. Канадын төрийн далбааг Парисын тэнгэрт мандуулж буйдаа баяртай байна” хэмээн Дегучи өгүүлжээ.

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 53 минутын өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 1 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 4 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 4 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 5 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… 23 цагийн өмнө
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… Өчигдөр
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23