Баянгол дүүрэг, Өргөө кино театрын уулзвараас Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх авто замыг маргааш /2024.07.19/ 23 цагаас долдугаар сарын 22-ны өдрийн 6 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус авто замыг асфальт бетоноор хучих юм.
Ингэхдээ инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээг хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна