ЗАВХАНЫ УЛИАСТАЙ СУМАНД 20 ОРЧИМ АЙЛЫН ГЭР БАЙШИН, ХАШАА РУУ ҮЕРИЙН УС ОРЖЭЭ.


Цаг уурын байгууллагын өгч байгаа мэдээллээр энэ зургадугаар сарын 17-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар борооших төлөвтэй байгаа бөгөөд үерийн эрсдэл өндөр байгаа аж. 

Завхан, Өвөрхангай аймгуудын нутгаар зургадугаар сарын 12-нд орсон түр зуурын аадар борооны улмаас Завхан аймгийн Улиастай суманд 20 орчим айлын байшин, гэр, хашаа руу үерийн ус орсон байна. 

Мөн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт айлын 5 ханатай гэр, Богд сумын нутагт 2 айлын гэр үерт өртөж, 500 гаруй бог мал хорогджээ. Тиймээс орон нутгийн түвшинд бэлэн байдлыг хангаж, үер усны аюулаас сэрэмжтэй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэн, гүйцэтгэлийг хангаж ажиллах шаардлагатай байгаа аж. 

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Улсын Онцгой комиссын Шуурхай штабт ажиллаж, нийслэл, 21 аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийн, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаатай танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Улсын онцгой комиссын 2024 оны “Шар усны үер, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг бүх шатанд хангаж ажиллах, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан үерийн эрсдэлтэй цэгүүдэд шуурхай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг байршуулах, үерийн эрсдэлтэй газар суурьшсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үерээс хамгаалах далан, суваг, шуудуунд үзлэг шалгалт тогтмол зохион байгуулах, гарц, урсацыг нээж, хяналт тавьж ажиллах, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэхийг чиглэл болгожээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮ… 5 минутын өмнө
“СОЛОНГО 1, 2” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦ 60 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛ… 1 цагийн өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 1 цагийн өмнө
Ж.МИШЭЭЛ: ӨВ СОЁЛЫНХОО ҮНЭ ЦЭНИЙГ "ТОРГО"-ЫН БҮТЭЭЛЭЭР МЭДРҮҮЛЭХ НЭР Т… 13 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИР… 15 цагийн өмнө
ENJOY AI РОБОТ КОДЧИЛОЛЫН ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД МАНАЙ ХҮҮХДҮҮД ӨНДӨ… 16 цагийн өмнө
АРАВ ХОНОГИЙН АЖИЛ ХЭРГИЙН ВИЗИЙГ УРИГЧГҮЙГЭЭР ЦАХИМААР ИЛГЭЭХ БОЛОМЖ … 17 цагийн өмнө
ДОНОРЫН ХҮЛЭЭХ ЖАГСААЛТАД 1000 ГАРУЙ ИРГЭН БАЙНА 17 цагийн өмнө
МИАТ: ТАЙЛАНД РУУ ЗОРЧИХ БОЛ TDAC БӨГЛӨХ ШААРДЛАГАТАЙ 20 цагийн өмнө
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2025.12.01-1… 20 цагийн өмнө
БАГА, ДУНД ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙН ОРОН СУУЦААР ХАНГАХАД ТУРКИЙН ЗАГВАРЫГ С… 20 цагийн өмнө
COP17-ЫН САНХҮҮЖИЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ NATURE SUMMIT 2025-Ы… Өчигдөр
ТРАМП: АНУ-ЫН ЭНХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОС, УКРАИНЫ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА… Өчигдөр
ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ СУДЛАН САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАХ АЖЛЫН ХЭСГИ… Өчигдөр
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛСААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ Өчигдөр
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… Өчигдөр
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА Өчигдөр
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… Өчигдөр
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ Өчигдөр
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
SENZU: БИ ГЭНЭТ ГАРААД ЯВАНГУУТ БАГ МУУДНА ГЭЖ БАЙХГҮЙ 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01