ТУУЛ ГОЛ ОРЧИМ, ТӨМӨР ЗАМ, ДУНД ГОЛ, ТЭЦ-4 УСАНД АВТАХ МАГАДЛАЛТАЙ


Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээгээр нийслэлд 1996 оны үертэй дүйцэх хэмжээний үер тохиолдоход Туул гол орчмын 3200 га суурьшлын бүсээс эхлээд Төмөр зам, Дунд гол, ТЭЦ-4, Төв цэвэрлэх байгууламж усанд автах магадлалтай аж. Мөн 34,900 га талбай нэг метрээс дээш гүнтэй усанд автах эрсдэлтэй гэнэ. Энэ бол өчигдөр болсон Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдаанд Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулга мэдээлэл хийх үеэр хэлэгдсэн тоо.

Улаанбаатар хотын хэмжээнд 163,6 км үерийн хамгаалалтын далан байдаг. Гэхдээ үерээс хамгаалах далан, суваг, ус хүлээн авах шүүрт худаг, замын боло хөрсний ус зайлуулах шугамуудын 67 хувь нь насжилт хэтэрчээ.  Иймээс үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө 2040”-ийг дөрвөн үе шаттай хэрэгжүүлнэ. Ингэхдээ 408 км үерийн хамгаалалтын барилга байгууламж, 88.4 км урт ул хөрсний түвшин бууруулах байгууламж, 290 км зам, талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээ барих аж.

Энэ онд 22 байршилд үерийн хамгаалалтын 12 км барилга байгууламжийг шинээр барина. Өнөөдрийн байдлаар зургаан байршилд борооны усны шугам, үерийн далангийн засварыг хийсэн. Нийслэл хотыг үер, усны гамшгаас эрсдэлгүй байлгах барилга байгууламжийг бүрэн бий болгоход нийт 4.9 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга нийслэл үерийн эрсдэлийн шар түвшинд ажиллаж байгааг танилцуулсан.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮ… 6 минутын өмнө
“СОЛОНГО 1, 2” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦ 60 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛ… 1 цагийн өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 1 цагийн өмнө
Ж.МИШЭЭЛ: ӨВ СОЁЛЫНХОО ҮНЭ ЦЭНИЙГ "ТОРГО"-ЫН БҮТЭЭЛЭЭР МЭДРҮҮЛЭХ НЭР Т… 13 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИР… 15 цагийн өмнө
ENJOY AI РОБОТ КОДЧИЛОЛЫН ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД МАНАЙ ХҮҮХДҮҮД ӨНДӨ… 16 цагийн өмнө
АРАВ ХОНОГИЙН АЖИЛ ХЭРГИЙН ВИЗИЙГ УРИГЧГҮЙГЭЭР ЦАХИМААР ИЛГЭЭХ БОЛОМЖ … 17 цагийн өмнө
ДОНОРЫН ХҮЛЭЭХ ЖАГСААЛТАД 1000 ГАРУЙ ИРГЭН БАЙНА 17 цагийн өмнө
МИАТ: ТАЙЛАНД РУУ ЗОРЧИХ БОЛ TDAC БӨГЛӨХ ШААРДЛАГАТАЙ 20 цагийн өмнө
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2025.12.01-1… 20 цагийн өмнө
БАГА, ДУНД ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙН ОРОН СУУЦААР ХАНГАХАД ТУРКИЙН ЗАГВАРЫГ С… 20 цагийн өмнө
COP17-ЫН САНХҮҮЖИЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ NATURE SUMMIT 2025-Ы… Өчигдөр
ТРАМП: АНУ-ЫН ЭНХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОС, УКРАИНЫ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА… Өчигдөр
ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ СУДЛАН САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАХ АЖЛЫН ХЭСГИ… Өчигдөр
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛСААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ Өчигдөр
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… Өчигдөр
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА Өчигдөр
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… Өчигдөр
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ Өчигдөр
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
SENZU: БИ ГЭНЭТ ГАРААД ЯВАНГУУТ БАГ МУУДНА ГЭЖ БАЙХГҮЙ 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01