ХҮҮХДИЙН ХҮСЭЛ: НЭГЭНДЭЭ ӨС САНАХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА


Хүний эрхийн Үндэсний Комисс болон бусад зарим  байгууллага хамтран “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” уриатай “Хүүхдийн марафон-2024” гүйлтийг зургадугаар сарын 1-ний өдөр зохион байгуулахдаа хүүхдүүдийн санал, хүсэл мөрөөдлийг сонсох “Хүслийн хайрцаг” ажиллуулжээ.

Нийт 79 хүүхэд “Хүслийн хайрцаг”-т өөрсдийн санал, хүсэл, мөрөөдлөө бичиж үлдээсэн байна.

Тэд “Улсын, хувийн хэвшлийн гэдгээс үл хамаарч ерөнхий боловсролын бүх сургуулиуд үнэ төлбөргүй болоосой”, “Ерөнхий боловсролын бүх сургуулийн 1 дүгээр ангиас англи хэлийг үнэ төлбөргүй заадаг болох”, “Ялгаварлан гадуурхаж, гадаад үзэмж, төрхөөр нь дээрэлхдэггүй байгаасай”, “Сурган хүмүүжүүлэгч, багш нь сурагчдаа ялгаж харьдаггүй байгаасай”, “Автозамын түгжрэлийг бууруулна уу”, “Эх дэлхийдээ хог битгий хаяач”, “Гэр бүлийнхэнтэйгээ хамт утаа, угааргүй Монгол Улсад амьдармаар байна”, “Бага, дунд ангийн сурагчдын үдийн цайны чанаржуулах”, “Ахлах ангийн хүүхдүүдэд ч үдийн хоол өгмөөр байна” гэх мэтчилэн бичжээ.

“Хүслийн хайрцаг”-т хүслээ үлдээсэн хүүхдүүдийн захидлыг ХЭҮК-оос Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэд 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүргүүлжээ.

Хүүхдүүдийн санал, хүсэлтээс түүвэрлэвэл. 

САНАЛ, ХҮСЭЛТ- 1:

Сайн байна уу, Эцэг эх, асран хамгаалагч, Ерөнхий сайд, ард иргэдээ,

Зургадугаар сарын 1-ний өдөр буюу Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр хүүхэд бүр аз жаргал, баяр баясгалантай байдгийг бид бүхэн сайн мэднэ. Гэхдээ та бүхэн үр хүүхдийнхээ ирээдүйг гэрэл гэгээтэй, сайн сайхан болгохын тулд усаа хайрлаж, гамнан, байгалиа хамгаалж, бие биедээ тусалж, нэгэндээ өс санахгүй байхыг би уриалж байна.

Тэгж байж хүүхдүүд бидний ирээдүй гэгээлэг байх болно. Бас хуучирсан арга барилыг шинэчилж, орчин үеийн шинэ арга барилтай болгохыг хүсэж байна.

Мөн хүүхэд бүхэн сургууль, цэцэрлэгт хамрагдаж чаддаг байгаасай гэж хүсэж байна. Миний хүсэл ингээд л боллоо. Ерөнхий сайд аа, та миний хүслийг заавал биелүүлж өгөөрэй.

САНАЛ, ХҮСЭЛТ- 2:

Сайн байна уу?. Би сэтгүүлч А.Уянга байна. Би өсвөр насны хүүхдүүдэд зориулсан “Охидын подкаст” /Girls podcast/ хийдэг. Миний ойрын мөрөөдөл, зорилго гэвэл, ирэх 2025 ондоо багтаж хүүхдийн эрхийн чиглэлээр дагнасан медиатай болох. Манай улсад хүүхдийн эрхээр дагнасан үйл ажиллагаа эрхэлдэг хэвлэл, мэдээллийн байгууллага байдаггүй. Одоогоор хүүхэдтэй холбоотой yolo.mn сайт л байна. Тиймээс хүүхдийн хэвлэл мэдээллийн байгууллагад дэмжлэг үзүүлэхийг танаас хүсэж байна. Та бүхнийг хүндэтгэсэн сэтгүүлч, редактор А.Уянга  

САНАЛ, ХҮСЭЛТ- 3:

Миний хүсэл бол маш энгийн. Дугуйн замуудыг олшруулж, томруулж, хөгжүүлж өгөхийг хүсэж байна. Явган хүний замаар дугуй, скүүтер, ролик гэх мэт зүйлстэй явах боломж хомс. Яагаад гэвэл явган хүн явган хүнийхээ замаар зорчих ёстой шүү дээ.

Бас дахиад нэг зүйл хэлмээр байна. Ах, эгч нар аа, аав, ээж үү дээ, соёлтой байгаач ээ, явган хүний зам дээр машинаа тавихаа болиоч ээ. Сүүлд нь авлига авахаа болиоч ээ, гуйя. Манай гэр бүлийнхэн сар болгон татвар төлдөг. Тэр татварын мөнгөнөөс идээд байна шүү дээ. Мөн сонгууль болох үед нэр дэвшихдээ гоё гоё юм л хэлдэг. Тэрийгээ мөн үнэн бөгөөд хэлсэн зүйлээ биелүүлээч ээ гэж хүсье. Би бас ангидаа дээрэлхүүлдэг. Хөвгүүд маань ялгаварлан гадуурхаж, цохиж, хүний хувийн эд зүйлсийг дураараа авдаг. Мөн тэрийг зогсоогооч ээ.  

САНАЛ, ХҮСЭЛТ- 4:

Намайг Хонгор гэдэг. Хүүхэд бол хайр аз жаргал юм. Гэхдээ энэ аз жаргалаа хайрлах ёстойг эцэг, эхчүүд ойлгодог байгаасай. Ирээдүйд аав, ээж болох хүүхэд, залууст хүүхэд төрүүлэх, өсгөх, хүн болгох нь маш том хариуцлага гэдгийг ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуульд суралцаж байх үеэс нь зааж, ойлгуулахыг хүсэж байна. Тэгвэл залуучууд “Гэр бүл болох нь тоглоом биш” гэдгийг бага наснаасаа ойлгоно. Дагаад гэр бүл төлөвлөлтөө хариуцлагатай ханадаг. Эцсийн дүндээ хүүхэд бүр элэг бүтэн амьдрах, аз жаргалтай байх орчин бүрдэх юм. Би үүнийг л хүсэж байна. Сурагч Хонгор. Бас хүүхдийн хүмүүжилд хүүхэдтэйгээ харьцах, сонсох соёл ихээхэн ач холбогдолтойг, аав, ээж байхын үүрэг, хариуцлагыг ойлгуулах сургалт, олон нийтийн арга хэмжээг олноор зохион байгуулдаг байгаасай гэж хүсэж байна. 

САНАЛ, ХҮСЭЛТ- 5:

Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа ХЭҮК-т баярлалаа. Ирээдүйд бага ч гэсэн өөрчлөлт авчруулахын тулд эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийн эрхийн талаарх хичээл оруулах нь зүйтэй гэж бодож байна. Дээр нь Нийгмийн ухааны хичээлийн цагаар үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэг, ойлголт өгөх хэрэгтэй хичээл заадаг байгаасай гэж хүсэж байна. 

САНАЛ, ХҮСЭЛТ-  6:

Би ангийнхаа шилдэг нь болохыг хүсдэг. Гэхдээ миний хамгийн их хүсдэг зүйл бол ангийн маань хөвгүүд гоё зантай болоосой гэж хүсдэг. Учир нь манай ангийн хөвгүүд охидуудыг дээрэлхдэг. Тиймээс л би үүнийг “Хүслийн хайрцаг”-т бичиж байна.

Би яагаад ангийнхаа шилдэг нь болохыг хүсдэг бэ гэвэл ангийн найз маань маш сайн сурдаг учир намайг муу сурлагатай гэж хүүхдүүд шоолдог. Би муу сурлагатай биш учраас түр үг надад муухай санагддаг. Надад дахиад нэг том мөрөөдөл бий. Энэ нь Монгол Улс минь хөгжөөсэй гэдэг хүсэл, мөрөөдөл. Биелнэ гэдэгт итгэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮ… 6 минутын өмнө
“СОЛОНГО 1, 2” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦ 60 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛ… 1 цагийн өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 1 цагийн өмнө
Ж.МИШЭЭЛ: ӨВ СОЁЛЫНХОО ҮНЭ ЦЭНИЙГ "ТОРГО"-ЫН БҮТЭЭЛЭЭР МЭДРҮҮЛЭХ НЭР Т… 13 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИР… 15 цагийн өмнө
ENJOY AI РОБОТ КОДЧИЛОЛЫН ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД МАНАЙ ХҮҮХДҮҮД ӨНДӨ… 16 цагийн өмнө
АРАВ ХОНОГИЙН АЖИЛ ХЭРГИЙН ВИЗИЙГ УРИГЧГҮЙГЭЭР ЦАХИМААР ИЛГЭЭХ БОЛОМЖ … 17 цагийн өмнө
ДОНОРЫН ХҮЛЭЭХ ЖАГСААЛТАД 1000 ГАРУЙ ИРГЭН БАЙНА 17 цагийн өмнө
МИАТ: ТАЙЛАНД РУУ ЗОРЧИХ БОЛ TDAC БӨГЛӨХ ШААРДЛАГАТАЙ 20 цагийн өмнө
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2025.12.01-1… 20 цагийн өмнө
БАГА, ДУНД ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙН ОРОН СУУЦААР ХАНГАХАД ТУРКИЙН ЗАГВАРЫГ С… 20 цагийн өмнө
COP17-ЫН САНХҮҮЖИЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ NATURE SUMMIT 2025-Ы… Өчигдөр
ТРАМП: АНУ-ЫН ЭНХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОС, УКРАИНЫ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА… Өчигдөр
ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ СУДЛАН САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАХ АЖЛЫН ХЭСГИ… Өчигдөр
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛСААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ Өчигдөр
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… Өчигдөр
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА Өчигдөр
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… Өчигдөр
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ Өчигдөр
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
SENZU: БИ ГЭНЭТ ГАРААД ЯВАНГУУТ БАГ МУУДНА ГЭЖ БАЙХГҮЙ 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01