Шинжлэх ухаан, технологийн сангаас хэрэгжүүлж буй "Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя" аяны хүрээнд Булган аймагт "Миний анхны инженерчлэл" workshop амжилттай болж өндөрлөв.
Шинжлэх ухаан, технологийн сан, Мэдээллийн технологийн үндэсний парк, Space academy Mongolia хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Булган аймгийн ерөнхий боловсролын 1, 2, 3 дугаар сургуулийн 4-5 дугаар ангийн 42 сурагч оролцсон.
Хүүхэд багачуудыг шинжлэх ухааны суурь мэдлэг, практик ойлголт, юмс үзэгдлийн учир шалтгааныг эрэлхийлэх, тайлбарлах, шинжлэх ухаанч хандлага, төлөвшилтэй болгох зорилготой тус workshop-т оролцогч хүүхэд бүр орчин үеийн сансрын технологи болох хиймэл дагуул, пуужин хэрхэн ажилладгийг мэдэж, өөрсдийн бяцхан хиймэл дагуул, пуужингаа зохион бүтээсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна