Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын дарга М.Уранчимэг, Нийслэл хариуцсан хэлтсийн дарга Ж.Даваасүрэн нар Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Цахим, инновацийн хорооны төлөөлөлтэй уулзжээ.
Талууд төрийн цахим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд операторын горимоор хүргэх цэгийг дүүрэг, хороонд байгуулах, үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлэх талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцсон байна.
Уулзалтад Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Өлзийнаран, ИТХ-ын дэргэдэх Цахим, инновацийн хорооны дарга, төлөөлөгч Ц.Баасандамба, ИТХ-ын төлөөлөгч З.Нямгэрэл, Д.Дамдинсүрэн, Д.Сүхбаатар нар оролцжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна