2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулж эхэлсэн.
Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Android, MacOS, IOS үйлдлийн системүүдийн орчин ажиллах монгол бичгийн гарын драйверыг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлжээ..
Монгол бичгийн гарын драйвер нь мобайл аппликейшн болон хэрэглэгчийн төхөөрөмжид сонголтоор суулгаж, гараас бичвэр оруулах, түүний боловсруулалт хийх, үйлдлийн системтэй харилцах боломжийг бүрдүүлсэн байна.
Гарын драйв суулгах, ашиглах зааврыг дараах холбоосоор орж үзээрэй.https://kb.mngl.net/
Монгол бичгийн гарын драйверийг Монгол Улсын “MNS 7004:2023, Монгол хэлний компьютерын орчны тогтолцоо. Тооцоолох хэрэгслийн гарын товчлуур дээрх монгол бичгийн үсэг, тэмдгийн байршил” стандартын дагуу хөгжүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна