ХОТ, НИЙТИЙН АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР 100 ХҮҮХЭД ГЕРМАНД СУРГАНА


Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 ам.доллар болгохын зэрэгцээ хүүхдүүдийг нь гаднын улсад төлбөргүй сургах боломж бүрдүүлнэ, эхний ээлжид 100 хүүхдийг Герман улсад сургана гэж мэдэгдсэн.

Герман Улсын Тюрингэн мужийн FAV service GMBH,  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Цэсэн боловсролыг дэмжих сан” ТББ хамтран ажиллах гурван талт санамж бичгийг өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар байгуулсан байна.

Санамж бичгийн хүрээнд хот, нийтийн аж ахуйн чиглэлээр 100 хүүхдийг Герман Улсад суралцуулах хэлцэл хийжээ. Шалгуур хангасан хүүхдүүд эх орондоо хэлний бэлтгэлд суралцах бөгөөд сургалтын зардлыг нийслэлийн төсвөөс шийдвэрлэнэ. Төгсөгчид герман хэлний  DSD шалгалтын B2 түвшинд тэнцсэн тохиолдолд тус улсад суралцах гэнэ.   

Хүүхдүүд хүнсний технологич, системийн интеграцийн мэдээллийн технологи, бетон ба төмөр бетон, токарьчин, цэцэрлэгжүүлэлт, метро, нийтийн тээврийн инженер засварчин, дулааны слесарь, агуулах логистик, гүний байгууламж зэрэг мэргэжлээр суралцана.

Герман Улсад суралцах хугацаандаа мэргэжлээрээ цалинтай дадлага хийж, сард 1000 еврогийн тэтгэлгээр ажиллах боломжтой ажээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.НЯМБААТАР: УЛААНБААТАРТ БҮРТГЭЛТЭЙ 805 МЯНГАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДУ… 18 цагийн өмнө
МИАТ ДАЛАНЗАДГАД ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГЭЭ ДОЛДУГААР САРЫН 2-НД НЭЭНЭ 18 цагийн өмнө
К.ЁОЛК ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 19 цагийн өмнө
ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗҮҮН ХЭСЭГ, ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО О… 19 цагийн өмнө
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 13 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 15.3 ХУВИАР ӨСЖЭЭ Өчигдөр
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИНЫГ 6-8 САРТАЙ ХҮҮХДҮҮДЭД ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Б.БОЛДБААТАР: ХАЙРАН САЙХАН ГЭМ ЗЭМГҮЙ ХҮЛГҮҮД МИНЬ Өчигдөр
ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ОРЛОГО БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ӨР, ОРЛОГЫН ХАРЬЦААНЫ … Өчигдөр
АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГИЙН ОНОШИЛГООГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧЛЭХ БОЛОМЖ НЭЭГД… Өчигдөр
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 7174 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ Өчигдөр
ИХ ТОЙРУУГИЙН АВТО ЗАМААС САМБУУГИЙН ГУДАМЖ ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИ… Өчигдөр
Г.ЗАНДАНШАТАРЫГ ГИШҮҮДИЙН 92.3 ХУВИЙН САНАЛААР ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛЛО… Өчигдөр
ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТАГ, ГОВЬ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР … Өчигдөр
ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛЭХИЙГ АНХААРУУЛЖЭЭ 2025/06/12
Э.ДАВААЖАМЦ ЭХ ОРНЫХОО ХОЙД ЦЭГ МОНГОЛ ШАРЫН ДАВААГ ЗОРИЛОО 2025/06/12
ОНЦГОЙНХОН ӨНГӨРСӨН САРД 30 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖЭЭ 2025/06/12
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 6836 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ 2025/06/12
АЗИЙН ХОТУУДЫН АРДЫН УРЛАГ, ГАР УРЛАЛЫН НААДАМ 13-15-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО 2025/06/12
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ГОВИЙН АЙМГУУДЫН БАРУУН ХЭСГЭЭР … 2025/06/12
ХҮНДЭТГЭЛИЙН ЖАГСААЛ БОЛОХ 21-22 ЦАГИЙН ХООРОНД ЗАРИМ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИ… 2025/06/11