Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 ам.доллар болгохын зэрэгцээ хүүхдүүдийг нь гадны улсад төлбөргүй сургах боломжийг бүрдүүлнэ. Энэ хүрээнд эхний ээлжид 100 хүүхдийг Герман улсад сургана” гэж мэдэгдэв.
Нийслэлийн Засаг дарга тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг наймдугаар сарын 1-нээс 1000 ам.доллартой дүйцэхүйц буюу 3-3.5 сая болгон нэмэх чиглэлээр холбогдох тооцоо, судалгааг хийж танилцуулахыг дүүргийн удирдлагуудад даалгаад байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна