АХБ: МОНГОЛ УЛС АМЛАЛТУУДАА БИЕЛҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ


2023 онд 7%-ийн өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засаг 2024 онд 4.1%-иар өснө гэсэн таамаглалыг Азийн хөгжлийн банкнаас танилцууллаа.

2023 онд ашигт малтмалын олборлолт өсөж, экспорт нэмэгдсэнээр төлбөрийн урсгал тэнцэл болон төсвийн тэнцэл ашигтай гарч, гадаад валютын улсын нөөц сайжран, Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өссөн. Инфляцын түвшин өмнөх оноос буурсан хэдий ч өндөр хэвээр байна. Уул уурхайн салбарын өсөлт, түүний дотор зэсийн баяжмалын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа Оюу толгойн уурхай нь эдийн засгийн 2024, 2025 оны өсөлтөд гол түлхэц үзүүлнэ гэж тус банкны шинжээчид үзэж байна.  Мөн  эдийн засгийн 2024 оны өсөлтөд уул уурхайн салбар болон төсвийн зардлын өсөлт эергээр нөлөөлөх ч, Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд тохиогоогүй хатуу өвөл, зудын гамшиг нүүрлэснээс шалтгаалж хөдөө аж ахуйн салбар агших төлөвтэй байна. Харин 2025 онд хөдөө аж ахуйн салбар сэргэж, уул уурхай болон үйлчилгээний салбар өссөнөөр ДНБ-ий өсөлт хурдасч 6%-д  хүрнэ гэж таамаглажээ.

АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин "Монголын эдийн засаг 2023 онд маш сайн гүйцэтгэлтэй байсан бөгөөд энэ хандлага үргэлжилнэ гэж бид таамаглаж байна. Дөрөвдүгээр сарын эхний байдлаар зургаан сая гаруй толгой мал хорогдсон, цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байгааг харахад хөдөө аж ахуйн салбарт томоохон хохирол авчирч буй зудын гамшиг энэ оны эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөр байна. Энэ нь Монгол Улс уур амьсгалын чиглэлээр авсан амлалтуудаа биелүүлж, эрсдэлд тэсвэртэй байдлаа сайжруулахад уур амьсгалын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг сануулж байна. Энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг татахын тулд институцийн чадавхийг бэхжүүлж, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах шаардлагатай" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Инфляцын түвшин 2024 онд 7.0%, 2025 онд 6.8% болж буурах төлөвтэй байгаа ч энэ нь өндөр үзүүлэлт хэвээр байна. Сүүлийн үеийн эдийн засгийн идэвхжил, эрчимтэй өсөлтийг дагаад импорт нэмэгдэх төлөвтэй байгаа тул 2023 онд ашигтай гарч байсан төлбөрийн урсгал дансны тэнцэл 2024, 2025 онд эргээд алдагдалтай болох төлөвтэй байна.

Төсөөллийг бууруулж болзошгүй эрсдлүүд нь хөдөө аж ахуйн салбарт сөргөөр нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгаль цаг уурын гамшиг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нүүрсний импортын эрэлт саарах, экспортын гол нэрийн түүхий эдийн үнэ буурах зэрэг болно. Харин түүхий эдийн үнэ өсөх, нүүрсний борлуулалт нэмэгдэх, Оюутолгойн уурхайн олборлолт төсөөлж байснаас хурдан нэмэгдэх зэрэг нь төсөөллийг өсгөх магадлалтайг тус банкны шинэ тайланд дурджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ШИНЭ ГЭРЭЭ, ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ АСУУДЛЫГ ОН ДУУСТАЛ ЦАРЦААХ ЧИГЛЭЛ ӨГЛ… 2 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛҮҮДИЙН ҮР ДҮНГ … 3 цагийн өмнө
ДИМАШ КУДАЙБЕРГЕН НҮБ-ЫН САЙН САНААНЫ ЭЛЧ БОЛЛОО 4 цагийн өмнө
ТӨВ ТАЛБАЙН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ 12 ДУГААР САРЫН 10-НЫ 19 ЦАГТ АСААНА 5 цагийн өмнө
Д.БОЛД: ХАМГИЙН УДААН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА, ОРОН НУТГААС ИРСЭН 48 ХҮ… 5 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИДТЭЙ ХИЙХ ТОМИЛГООНЫ СОН… 6 цагийн өмнө
НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНЫ ҮЕЭР COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛ… 6 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮ… 11 цагийн өмнө
“СОЛОНГО 1, 2” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦ 60 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛ… 12 цагийн өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 12 цагийн өмнө
Ж.МИШЭЭЛ: ӨВ СОЁЛЫНХОО ҮНЭ ЦЭНИЙГ "ТОРГО"-ЫН БҮТЭЭЛЭЭР МЭДРҮҮЛЭХ НЭР Т… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИР… Өчигдөр
ENJOY AI РОБОТ КОДЧИЛОЛЫН ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД МАНАЙ ХҮҮХДҮҮД ӨНДӨ… Өчигдөр
АРАВ ХОНОГИЙН АЖИЛ ХЭРГИЙН ВИЗИЙГ УРИГЧГҮЙГЭЭР ЦАХИМААР ИЛГЭЭХ БОЛОМЖ … Өчигдөр
ДОНОРЫН ХҮЛЭЭХ ЖАГСААЛТАД 1000 ГАРУЙ ИРГЭН БАЙНА Өчигдөр
МИАТ: ТАЙЛАНД РУУ ЗОРЧИХ БОЛ TDAC БӨГЛӨХ ШААРДЛАГАТАЙ Өчигдөр
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2025.12.01-1… Өчигдөр
БАГА, ДУНД ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙН ОРОН СУУЦААР ХАНГАХАД ТУРКИЙН ЗАГВАРЫГ С… Өчигдөр
COP17-ЫН САНХҮҮЖИЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ NATURE SUMMIT 2025-Ы… Өчигдөр
ТРАМП: АНУ-ЫН ЭНХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОС, УКРАИНЫ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА… Өчигдөр
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
SENZU: БИ ГЭНЭТ ГАРААД ЯВАНГУУТ БАГ МУУДНА ГЭЖ БАЙХГҮЙ 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01