ДУРЛАЛЫН ГУРВАЛЖИН БУЮУ ЭХНЭРТЭЙ ХҮНД ХАЙРТАЙ БОЛСОН БОЛ ЯАХ ВЭ?

Admin
12 цагийн өмнө

Сэтгэлзүйчийн зөвлөгөө -

Нөхөр юм уу эхнэр чинь таны өмч биш. Та түүнийг бүрэн өмчлөх ямар ч боломжгүй.

Эртний түүх, зохиолоос харахад дурлалын гурвалжин байсаар ирсэн, байх ч болно. Та энэ гурвалжны нэг өнцөг нь бол ганцхан өөрийгөө шаналж байна гэж бүү бод. Та зөвхөн энэ цаг үеийн жижигхэн хэсэг нь шүү дээ. Тэгээд ч үнэндээ дурлалын гурвалжин гэж байдаггүй ч байж магадгүй тухай Украины сэтгэлзүйч Елена Савиновагийн дүгнэлтийг танд хүргэе.

Сэтгэлзүйч дээр ирэх эрчүүдийн зарим нь эхнэр болон нууц амрагийн харилцаагаа хэрхэн зохицуулахаа мэдэхээ больчихсон байдаг. Эхнэр, нууц амраг нь бие биеэ таньдаг, заримдаа нөхөр нь гэрээсээ явж нууц амрагтаа очдог болчихсон харилцаа бий. Гэвч дандаа ийм байх боломжгүй учир хэн нэгийг нь сонгох шаардлага аяндаа гарч ирнэ. Гэтэл өнөөх эр эхнэрээсээ салж чадахгүйн зэрэгцээ бас нууц амрагтаа татагдаад байдаг.

Нэг л таньдаг дүр зураг байгаа биз? Ийм нөхцөлд хэрхэх вэ?

Анх бодоход гарцгүй мэт санагдана. Эвтэйхэн шийдчих арга зам байхгүй юм шиг. Гэвч үнэндээ эрэгтэй хүн ийм нөхцөлд гурван биеийнхээ асуудлыг гурвалжин болгож хараад байгаад учир байгаа юм. Түүний гол буруу нь юу вэ гэвэл хоёр эмэгтэйг хооронд нь холбочихсон. Нэгэнтээ холбогдчихсон эмэгтэйчүүд хоорондоо асуудал үүсгэж л таарна.

Үнэндээ бол энэ гурав гурвалжин үүсгээгүй, харин эрэгтэйгээ хэн нь авах вэ гэдэг олс таталтын тэмцээн өрнүүлж байгаа юм. Хоёр талаасаа татуулж, хоёр талаасаа хайрлуулж буй тэр эрд зарим талаараа таатай сэтгэгдэл төрж, өөрийгөө үнэлж явахыг ч үгүйсгэх аргагүй.

Гэр бүлийн дунд гэнэт нэг эмэгтэй үсрээд ороод ирнэ гэж байхгүй. Ямар нэгэн харилцаанд доголдол гарснаас л гуравдагч этгээд орж ирдэг. Гэтэл эхнэр нь маш жаргалтай байсан гэр бүлд гэнэт орж ирсэн гэж үзэж, хэрүүл маргаан үүсгэдэг. Зүгээр ч маргаан үүсгээд зогсохгүй, заримдаа нууц амрагт нь халдах юм уу түрэмгийлэх зан авир гаргана. Учир нь ийм байдалд орсон хүмүүс өөрөөр өөрийгөө илэрхийлэх чадваргүй болдог талтай.

Нөхрийн хувьд бол нууц амрагтайгаа байхдаа гэр бүлийн харилцааны уур бухимдлаасаа түр ч гэсэн салж, тайвширдаг. Энэ түр зуурын тайвшрал харилцааг сунгагч болж өгдөг. Өөрөөр хэлбэл, энэ харилцаанд нууц амраг нь эхнэртэй эрийн хувьд сэтгэлзүйч, сэтгэлийг нь амраагч болно. Өдөр тутмын амьдралын буулганд даруулсан эрд амрах цэнгэх газар нь болдог. Нөгөө талаас нь харвал нууц амрагийг санаатайгаар юм уу эсвэл санаандгүйгээр тайвшруулагч эм лугаа ашигладаг.

Ийм дурлалын гурвалжин хүүхдийн харилцааг бас санагдуулна. Эцэг эх тэгээд хүүхэд. Өөрийгөө хүүхэд гэж хараад харин нөгөө хоёрыг эцэг эх мэт болгож далд ухамсартаа бодох нь бий. Яагаад ийм зүйлд тэмүүлээд байгаагийн учир нь бага насанд эцэг эх хоёр нь саллаа гэж бодоход хэнтэй нь үлдэх вэ гэж боддогтой төстэй. Хэнд нь илүү хайртай вэ? Аавдаа юу, эсвэл ээждээ юу?

Мөн энэ гурвалжин үүсэх өөр нэг шалтгаан бол эхнэр ээжийнх нь дүрд тоглож эхэлснээс шалтгаалсан байж болно. Эрэгтэй хүний ухамсрын хагас нь халамжтай сайхан ээжтэй байхдаа дуртай байдаг. Гэвч энэ нь түүний нэг хагас нь буюу хүүхэд тал нь. Тэгвэл нөгөө нэг хагас болох эр хүний талд нь ээж бус эмэгтэй хүний хэрэгцээ байдаг.

Яагаад зарим эмэгтэйчүүд эхнэртэй эрчүүдтэй учир ургуулдгийг бас тайлбарлах боломжтой. Багадаа аавдаа их эрхэлж өссөн охид аав нь үнэндээ ээжийнх нь нөхөр гэдгийг мэддэг. Өөрөөр хэлбэл, хайртай эрэгтэй хүн нь өөр хүнийх гэдгийг ойлгоод хүлээн зөвшөөрчихсөн байдаг учраас том болоод ч заавал өөрийн гэх хүн хайдаггүй, харин бусдын хүнтэй сайхан харилцаатай дуулгавартай байвал халамж хүртэж, эрхэлж, тэтгүүлэх боломжтойг ойлгочихсон хэрэг. Ийм бүсгүйчүүд ихэвчлэн маш сайн сонсдог, зовлон ойлгодог гэх дүрийг өөртөө авах бөгөөд бараг аврагч мэт үнэлэгдэх нь бий.

Бас өөр нэг хувилбар байна. Аав нь хаяад явчихсан охид том болоод аавтайгаа төстэй эрийг хайдаг. Уудаг, ааш авир гаргадаг муу нэртэй аав нь хаяад явсан ч гэлээ охин нь хайрласан хэвээр үлдсэн бол тийм эрийг ирээдүйн амьдралдаа хайж, дэргэд нь байхыг хүсдэг. Өөр гэр бүлтэй байсан ч хамаагүй “муу эр”-ийн хамт байхыг хүсдэг.

Дээр өгүүлсэн анх харахад мухардсан, гарцгүй мэт ийм байдалд орсон бол танд өгөх хэдэн зөвлөгөө байна. Нэгд, эхнэртэй эртэй нөхцөхгүй байхыг хамгийн түрүүнд эрхэмлэх хэрэгтэй. Хэрвээ нэгэнтээ харьцаа үүсэж, байдал адармаатай болсон бол тэр эрийнхээ гэр бүлийн талаар ярилцалгүй, зөвхөн өөрийнхөө амьдралын талаар ярилц. Ийм харьцаанд бусдыг бодох бус зөвхөн өөрийнхөө амьдралыг сайхан болгохоо л бодоорой. Магадгүй тэр хүн яваад өгөхөд та юу ч үгүй үлдэнэ шүү дээ.

Мөн эхнэртэй эрээс шийдвэр гарга гэж битгий шаард. Харин өөрийнхөө амьдралын хувь заяаг атгаж, өөрөө шийд гарга. Хэрвээ чамд тэр хүн найзын хувьд хэрэгтэй байвал найз чигээрээ үлдээд, өөртөө нөхөр хай. Хэрвээ түүнтэй гэрлэмээр байвал зүгээр хаячих. Тэр чинь өөр хүний нөхөр шүү дээ. Хоёр хүнтэй зэрэг гэрлэж болохгүй. Магадгүй таныг хаячихаар тэр хүн эцсийн шийд гаргаад хүрээд ирж болно. Үгүй бол тэр бусдын нөхөр хэвээрээ үлджээ.

Таны авахыг хүссэн тэр хүн чинь гэр бүлээсээ салаад ирлээ гэж бодъё. Тэгвэл та одоо түүний эхнэрийнх нь дүрд хувирах тул өөр нууц амраг гараад ирэхгүй гэх баталгаа бас байхгүйг анхаарна уу. Хэргийн учир эхнэрт нь юм уу, эсвэл танд хайртайд биш, харин тэр эрд өөрт нь байсан бол одоо та яаж аврагдах хэрэг вэ?

Харин асуудалд орсон эрд зөвлөхөд, асуудлыг хөндлөнгийн хүмүүс оролцуулалгүйгээр зөвхөн эхнэртэйгээ л ярилцаж шийдээрэй. Харин эхнэрүүдийн хувьд хайрлаж халамжлах нэрийн дор нөхрөө хяналт дороо байлгах гэлгүй, зөвхөн өөрийн амьдралаараа амьдарч, нөхрөө алдах вий гэсэн айдсаас ангижраарай.

Нөхөр юм уу эхнэр чинь таны өмч биш. Та түүнийг бүрэн өмчлөх ямар ч боломжгүй. Тиймээс бид тэд салаад явлаа гэхэд та өмчөө алдчихаж байгаа хэрэг биш. Учир нь тэр угаасаа таны өмч байгаагүй. Хүн бүр зөвхөн өөрөө өөртөө л эзэн гэдгийг ойлгоорой. Үлгэр жишээ эхнэрийн дүрээсээ аль болох түргэхэн салж, гэрээсээ гарахын зэрэгцээ мөн дотоод хүнтэйгээ ярилцаарай. Эрчүүдээс нөмөр нөөлөг хайх бус өөрөө өөртөө эзэн байх, өөрөө өөрийгөө хайрлахыг зорь. Танд бүхнийг өгч, бас бүхнийг чинь авч чадах ганц хүн бол та өөрөө шүү.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦА… 5 цагийн өмнө
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БУГАТ СУМАНД 3.8 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БО… 9 цагийн өмнө
ХҮНДЭТ ДОНОР ЦОЛЫГ ДӨРВӨН ХҮН ХҮРТЖЭЭ 12 цагийн өмнө
ДАВСТАЙ НУУРЫН МӨС ДУГУЙНЫ ҮРЭЛТЭЭС ҮҮССЭН ЭНЕРГИЙГ ШИНГЭЭСНЭЭР ЦӨМРӨХ… 15 цагийн өмнө
ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 16 цагийн өмнө
ТОМУУГИЙН ДЭГДЭЛТТЭЙ ХОЛБООТОЙГООР ЭХЭМҮТ-ИЙН ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ НЭМЭЛТ … Өчигдөр
ЦЭНГЭГ УСТАЙ НУУРУУДЫН МӨС ЦӨМРӨХ АЮУЛТАЙ БАЙДАГ Өчигдөр
МАРИА ДОЛОРЕС: РОНАЛДО ААВДАА ЯМАР ХҮН БОЛСНОО ХАРУУЛАХЫГ МАШ ИХ ХҮСДЭ… Өчигдөр
НЭГДҮГЭЭР САРЫН 9-НӨӨС ЭХЛЭН ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА Өчигдөр
ЗАЙСАНГИЙН ХУУЧИН ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ 10-НААС ЭХЛЭН ХААЖ, ШИНЭ ГҮҮР Б… Өчигдөр
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН БРАЙЛ ҮСГИЙН ӨДӨР Өчигдөр
УВС БОЛОН ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
ОЛОН УДААГИЙН ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ 13 ИРГЭНИЙ ЖОЛООДОХ ЭРХИЙГ НЭГ ЖИЛЭЭР… 2025/01/03
ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГТ ВИРТУАЛ ХӨРӨНГӨ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ЗЭРГИЙГ МЭД… 2025/01/03
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ХОНИН СҮРГИЙН ТООГООР УЛСАД ТЭРГҮҮЛЖЭЭ 2025/01/03
ТӨРИЙН ГУРВЫН ҮГ БА ТҮМНИЙ ХҮЛЭЭСЭН СЭТГЭЛ ХӨДЛӨЛ 2025/01/03
МЕНИНГОКОКК ХАЛДВАРЫН ДЭГДЭЛТ ГУРАВДУГААР САРД ХАМГИЙН ИХ ИДЭВХЖДЭГ 2025/01/03
БНХАУ-ЫН ХАМГИЙН ХҮЙТЭН ЦЭГИЙН 21 КМ-ЫН ЗАЙД УРАЛДСАН МОНГОЛЫН ТАМИРЧИ… 2025/01/03
БАРУУН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ ГЭЖ ГАРСАН БАЙНА 2025/01/03
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ НЭВТРЭХ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧИЛЖЭ… 2025/01/03
Их Уншсан
2025 ОНЫ ЗУРХАЙ -МАТРЫНХНЫ ХУВЬД ГАЙХАЛТАЙ ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭ БОЛОМЖ, АМЖИ… 2025/01/02
2025 ОНЫ ЗУРХАЙ- ҮХРИЙН ОРДЫНХНЫ ТУХАЙД ХУВЬ ХҮНИЙ ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН ЖИЛ 2025/01/01
2025 ОНЫ ЗУРХАЙ- ХУМХЫНХНЫ ХУВЬД ГҮНЗГИЙ ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭ БОЛОМЖ, АМЖИЛТ… 2025/01/02
2025 ОНЫ ЗУРХАЙ – МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ, ШИНЭ ЗАМ ДЭЭР ГАРА… 2025/01/01
2025 ОНЫ ЗУРХАЙ- ОХИНЫ ОРДЫНХНЫ ХУВЬД ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭХ ОНЦГОЙ… 2025/01/01
2025 ОНЫ ЗУРХАЙ- ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ДОТООД СЭТГЭЛИЙН ӨСӨЛТ, БҮТЭЭЛЧ ХӨГЖ… 2025/01/02
2025 ОНЫ ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД БОЛОМЖ, ӨСӨЛТ, АМЖИЛТЫН ЖИЛ 2025/01/01
2025 ОНЫ ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД ХУВИРЧ ӨӨРЧЛӨГДӨХ ЖИЛ 2025/01/01
МАРИА ДОЛОРЕС: РОНАЛДО ААВДАА ЯМАР ХҮН БОЛСНОО ХАРУУЛАХЫГ МАШ ИХ ХҮСДЭ… Өчигдөр
2025 ОНЫ ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ ҮЙЛ ЯВДАЛ, ӨӨРЧЛӨ… 2025/01/01
2025 ОНЫ ЗУРХАЙ- НУМЫНХНЫ ӨМНӨ ШИНЭ ХААЛГА НЭЭГДЭЖ, ЖИНХЭНЭ ЧАДАВХЫГ Н… 2025/01/02
НЭГДҮГЭЭР САРЫН 9-НӨӨС ЭХЛЭН ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА Өчигдөр
2025 ОНЫ ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВИЙН ӨСӨЛТ, ХАРИЛЦААНЫ ӨӨРЧЛӨЛТИЙН … 2025/01/01
2025 ОНЫ ЗУРХАЙ-ХОНИНЫ ОРДЫНХНЫ ХУВЬД ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭ БОЛОМЖУУДЫН ҮЕ 2024/12/31
НЭГДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР 10 ХОНОГТ ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРЧ, ОЛОН ЖИЛИЙН … 2024/12/27