МӨНГӨ, НЭР АЛДАР ХӨӨЦӨЛДӨХ НЬ СЭТГЭЛИЙН АМАР АМГАЛАНД ХАМГИЙН ИХ СААД УЧРУУЛДАГ

Admin
18 цагийн өмнө

Өнөөдөр Дэлхийн аз жаргалын өдөр. Аз жаргал гэж юу вэ. Энэ талаарх судалгааг Харвардын эрдэмтэд 75 жилийн турш хийсэн байдаг бөгөөд энэ нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн урт хугацааны судалгааны нэгд тооцогддог. Хүүхэд байхаас нь хөгширтөл нь 75 жилийн турш 724 хүнтэй байнга ярилцлага хийж, аз жаргалын тухай бодол санаа нь ямар үйл явдлын дараа хэрхэн өөрчлөгдөж байгааг судалжээ.

Тус судалгааны үр дүнг Харвардын сэтгэл зүйн ухааны доктор, сэтгэлзүйч Роберт Жи Валдингир TED илтгэлээр нэлээд хэдэн жилийн өмнө олон нийтэд танилцуулсан. Судалгааны гол дүгнэлт нь Аз жаргал гэдэг бол Хайр юм гэсэн агуулгатай байв. Гэхдээ хайр гэдгийг зөвхөн хосуудын дурлал биш, ээж аав, гэр бүл, найз нөхдийн хайр, өөрийгөө болон амьдралыг бусдыг хайрлах хайр гэсэн өргөн утгаар авч үзсэн байна.
Аз жаргалын нууц бол зөвхөн олон найзтай, их хүрээлэлтэй байх биш, найз нөхдийн болон бүх харилцаа нь үнэн байх, сэтгэлээ онгойтол ярилцах итгэж болох ойрын нөхөд, хамтрагчтай байх нь чухал байдгийг онцолжээ. Үнэн сэтгэлээсээ ярилцах хүнгүй үед хүн ганцаардлыг маш ихээр мэдэрдэг бөгөөд энэ нь аз жаргалтай амьдрал байтугай, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Ганцаардал хүнийг дотроос нь архи, хорт зуршлаас ч илүүгээр устгаж байдаг гэж үзсэн байдаг.
Мөн эрүүл мэндээ хайрладаг байх нь өөрт нь болоод эргэн тойрныхонд нь эерэг нөлөөтэйг онцолсон.
Хүний сэтгэлийн амар амгалан байдалд хамгийн их саад учруулдаг зүйл бол мөнгө, нэр алдар хөөцөлдөх гэж уг судалгаагаар гарчээ. Бусдад өөрийгөө, хийж бүтээснээ хүлээн зөвшөөрүүлэх, ямар нэгэн зүйл батлан харуулах гэж зүтгэн мөнгө, алдар нэр хөөцөлдөх нь сэтгэлийн амар амгалан байдалд хамгийн их саад болдог байна. Харин бусдын үзэл бодлыг хүндлэн, байгаагаар нь хүлээн зөвшөөрч сурах нь сэтгэлийн амар амгалан, тайван амьдралын гол нууц гэжээ.
Хүний амжилтад гэр бүлийн гарал угсаа биш, суурь хүмүүжил, харилцаа нөлөөлдөг гэж уг судалгаагаар гарсан байдаг. Амьдралын хамгийн хэцүү зүйл бол хүмүүс хоорондын харилцаа, сайхан амьдрал сайн харилцааны үндсэн дээр бий болдог гэдгийг судалгааны дүн харуулжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 10 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 11 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 14 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО 18 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10