ШАР УС МАШ ХОЛООС УРСАН ОРЖ ИРЖ БАЙНА

Admin
Өчигдөр

Нийслэлийн зарим газрын авто замд их хэмжээний ус тогтон иргэд болон тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Ялангуяа Дарь-Эх орчимд тогтсон ус их байгаа бөгөөд соруулаад ч нөхцөл байдал дээрдэхгүй байгаа юм.

Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайхан Өнгөрсөн шөнө орсон цасны улмаас нийслэлийн хэд хэдэн байршилд уулын шар ус бууж, зарим зам талбайд халин орсон. Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо буюу Дарь-Эх орчимд нөхцөл байдал хүндэрч, их хэмжээний ус тогтоод байна. Энэ хэсгийн авто зам ус зайлуулах системтэй боловч өвлийн улиралд халиа тошин үүссэнтэй холбоотойгоор гаргалгаа хэсэг нь хөлдөж, бөглөрөн ус зайлуулах боломжгүй байгаа тул соруулж, зөөх ажлыг гүйцэтгэж байгаа юм. Үерийн шороотой ус урсаж, ус зайлуулах шугамыг бөглөх эрсдэл бас үүсдэг. Нийт дөрвөн бригад арав гаруй дуудлага мэдээллийн дагуу ажиллаж байна. Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд ажиллаж байгаа. Одоогийн байдлаар дөрвөн байршлаас 400 гаруй тонн ус соруулаад байна. Цагт 400-500 шоо метр ус соруулах чадвартай помпууд ажиллаж байгаа. Цаг агаар дулаан байгаа учраас уулнаас нэмж ус орж ирэн мөн булаг хальж байгаа тул нөхцөл байдал амар шийдэгдэхгүй байна. Суурьшлын бүс байгаа учраас суваг татах боломжгүй, нэн түрүүнд ус соруулах шаардлагатай.

Шар ус маш холоос урсан, орж ирж байна. Урсаж орж ирэх замд маш их суурьшил үүссэн буюу ус урсах голдирлыг өөрчлөн, зөвшөөрөлгүй хашаа, хана барьчихсан байгаа юм. Мөн иргэд эд хөрөнгө, амь насаа хамгаалахын тулд суваг шуудуу татаж, шороон далан босгох зэрэг арга хэмжээ авч, үерийн эрсдэлтэй бүс, далан дагуу суурьшихгүй байх хэрэгтэй байна.” гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 5 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 9 цагийн өмнө
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… Өчигдөр
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… Өчигдөр
120 МЯНГАТЫН УУЛЗВАРААС ЗАЙСАНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХАА… Өчигдөр
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
Г.ЗАНДАНШАТАР: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОНО 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙН ОРД 2025/08/01
ТАНИЛЦ: 2026 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫН… 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/08/01
БАЙР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ, ЧИНГЭЛЭГ ЗАРНА ГЭХ ХУУРАМЧ ЗАР БАЙРШУУЛЖ 250 ГАРУЙ … 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/08/01
Их Уншсан