Мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын зодог тайлсныхаа дараагаар удирдах болсон Миягино дэвжээг тус галын толгой дэвжээ болох Исэгахамад нэгтгэх шийдвэрийг өнөөдөр гаргасан байна.
Исэгахама дэвжээ бол ёкозүна Тэрүнофүжи болон Хару башёд дуулиантайгаар түрүүлсэн Такэрүфүжи нарын багтдаг, ёкозүна Асахифүжигийн удирддаг дэвжээ.
Харин Миягино дэвжээний хувьд Хокүсэйхо М.Даваанинж залуу бөхчүүдэд хүч хэрэглэсэн гэх мэт үндэслэлээр Хакүхог эрэмбэ бууруулж, дэвжээ удирдах боломжгүй болгосон учир Хару башёд цагтаа комүсүби цол хүртэж явсан Томоноханагаар түр удирдуулсан юм.
Тэгвэл ийнхүү Миягиног дэвжээний бөхчүүд болон ояката нарыг өнөөдөр албан ёсоор Исэгахамад нэгтгэлээ. Нэгтөсөн нэгтгэж байгаа юу эсвэл түр хугацаанд уу гэдэг дээр ямар нэгэн шийд хэлээгүй, гаргаагүй бололтой.
Хокүсэйхо удаа дараалан дэвжээнийхээ хоёр залуу бөхийг зодож ёс бус үйлдэл гаргасан учир тайлуулсан. Харин түүний багш Хакүхог дэвжээгээ удирдаж чадаагүй, оякатагийн мэдлэг чадвар дутсан хэмээн эрэмбэ бууруулаад байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна