БАРУУН, ТӨВ, ЗҮҮН, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА

Admin
8 цагийн өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр /2025.12.18/ баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.

2025 оны 12-р сарын 18-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Байдраг голын хөндийгөөр -17...-22 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Онон, Улз голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан,бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. -5...-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. -9...-11 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. -7...-9 градус хүйтэн байна.

2025 оны 12-р сарын 19-нөөс 12-р сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 19-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд говь, тал, хээрийн нутгаар, 21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -25…-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -19...-24 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө -6…-11 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна. 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
COP17: СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР, ЗОЧИД БУУДАЛ ХАРИУЦСАН ДЭД ХОР… 59 минутын өмнө
БАРУУН, ТӨВ, ЗҮҮН, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 8 цагийн өмнө
ДЭД САЙД НАРЫГ ТОМИЛЖ, ХЯНАЛТ, БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕРҮҮД, САЙД НАРЫН ЗӨВЛӨ… 23 цагийн өмнө
ГАНТИГ ВИЛЛА, ШИНЭ ЯАРМАГ ЗЭРЭГ ХОРООЛЛЫН БАРИЛГААС БАГШ, ЭМЧ НАРТ ИПО… 23 цагийн өмнө
АҮЭБЯ: ШАТАХУУНЫ АСУУДАЛ УДАХГҮЙ ХЭВИЙН БОЛНО Өчигдөр
COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ? Өчигдөр
ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГЫН 1, 2 ДУГААР БАЙРТ МОНГОЛ ХҮҮХДҮҮД ОРЖ, Н… Өчигдөр
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВД ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН БАЙДЛААР 404485 Д… 2025/12/16
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2025.12.08-1… 2025/12/16
MISS UNIVERSE 2025 ТИТМИЙН ЭЗЭН ФАТИМО БОШИЙГ ЭХ ОРОНД НЬ 500 МЯНГАН Х… 2025/12/16
COP17: ЦӨЛЖИЛТИЙН 87 ХУВЬ ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛДАГ 2025/12/16
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 11 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 13.9 ХУВИАР ӨСЖЭЭ 2025/12/16
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОРООР ЦАС ОРНО 2025/12/16
АРВАН ЕСӨН ЭЛЧИН САЙДЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ, 21 ЭЛЧИН САЙДЫГ ТОМИЛОХ АСУУДЛА… 2025/12/15
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛ УРТЫН ДУУ ХҮНИЙ СЭТГЭЛИЙГ ТАТДАГ ГАЙХАЛТАЙ УВДИСТАЙ У… 2025/12/15
ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГААР ЦЭНДЖАВЫН БОРХҮ… 2025/12/15
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ… 2025/12/15
ШИНЭЭР МЭНДЭЛСЭН ХӨВГҮҮДИЙН 255 НЬ УЛСЫН АВАРГА ХАНГАЙ, 157 НЬ УЛСЫН А… 2025/12/15
О.НАРАНЗУЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2025/12/15
Их Уншсан
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2025/12/07
ТРАМП: АНУ-ЫН ЭНХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОС, УКРАИНЫ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА… 2025/12/08
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТЭТГЭВЭРТ ГАРАХАД 36 САР ХҮРТЭЛХ ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ … 2025/12/04
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 2025/12/11
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? 2025/12/06
ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ СУДЛАН САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАХ АЖЛЫН ХЭСГИ… 2025/12/08
АРАВ ХОНОГИЙН АЖИЛ ХЭРГИЙН ВИЗИЙГ УРИГЧГҮЙГЭЭР ЦАХИМААР ИЛГЭЭХ БОЛОМЖ … 2025/12/08
ХАЙРЛУУЛАХ УУ...? 2025/12/13
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧ… 2025/12/12
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… 2025/12/06
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 2025/12/09
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 2025/12/07
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫНХНЫГ СУРГАХАД ЯПОН, БНСУ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2025/12/13