БНСУ явах болон тэндээс ирэх зорчигчид 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зөөврийн цэнэглэгч, электрон танхимыг гар тээшинд авч явахыг хориглосон талаар МИАТ мэдээлснийг бүрэн эхээр нийтлэв.
БНСУ руу явах болон БНСУ-аас ирэх зорчигчдын анхааралд:
2025 оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн зөөврийн цэнэглэгч (powerbank), электрон тамхийг (vape) гар тээшинд авч зорчихыг хориглохоор боллоо.
Мөрдөх журам:
- - Зөөврийн цэнэглэгч болон цахилгаан тамхийг зиптэй уутанд хийн биедээ авч зорчих, эсвэл суудлын урд талын халаасанд хийх; /Тээш болон тээшний хайрцганд хийхгүй/
- - Зөөврийн цэнэглэгч болон цахилгаан тамхины цэнэглэх хэсгийг зориулалтын хаалтаар хаах, эсвэл наалт наах;
- - Зорчигч авч явж буй зөөврийн цэнэглэгчээсээ утаа гарч буй эсэх болон хэлбэр өөрчлөгдөж буй эсэхэд хяналт тавьж, хэрэв өөрчлөлт орсон тохиолдолд Бүхээгийн ажилтанд яаралтай мэдэгдэх;
- - Нислэгийн үед утас болон таблетаа зөөврийн цэнэглэгчээр цэнэглэж болох ч зөөврийн цэнэглэгчийг цэнэглэхийг
- хориглоно;
- - Нэг хүн 100wh хүртэлх 5 ширхэг зөөврийн цэнэглэгч авч зорчих эрхтэй;
- Эрүүл мэндийн шалтгаанаар үүнээс дээш тоогоор авч зорчих бол авиа компанид мэдэгдэн, зөвшөөрөл авах;
Эх сурвалж: БНСУ-ын Зам Тээврийн Яам
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна