Манай улсад 1934 оны есдүгээр сарын 1-нд радио өргөн нэвтрүүлэг албан ёсоор эхэлсэн түүхтэй.
Өдрийн 11 цагт Ерөнхий сайд П.Гэндэн зэрэг албаны хүмүүс радиогоор ээлжлэн баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Монголын радио анх Сүхбаатарын талбайн баруун урд орой дээрээ цамхаг, цагтай хоёр давхар байшинд байрлаж байлаа. Радио нь эрхлэгч, хоёр нэвтрүүлэгчийн бүрэлдэхүүнтэй өдөрт 2 цагийн нэвтрүүлэг бэлтгэж 1700 орчим цэгт нэвтрүүлгээ цацдаж байжээ. “Анхаараарай. Радио хорооноос ярьж байна” гэж эхэлсэн анхны түүхэн нэвтрүүгийг харилцан нэвтрэлцэх хорооны дарга, орчуулагч, радиогийн уран сайхны нэвтрүүлэгч Жалсрайн Батаа дамжуулсан байна.
Хүн төрөлхтний өдөр бүрийн амьдралын энгийн мөртлөө салшгүй нэг хэсэг болсон радиогийн төрсөн өдрийг дэлхий дахинд хоёрдугаар сарын 13-нд тэмдэглэдэг.
1946 оны 2 дугаар сарын 13-нд НҮБ-ын радиогийн анхны нэвтрүүлэг цацагдсаныг онцолж, мөн Испанийн Радиогийн гаргасан санааг дэмжин 2011 онд Дэлхийн радиогийн өдрийг жил бүрийн тус өдөр тэмдэглэж байхаар тогтжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна