АЛИСА ФРЕЙНДЛИХ: ӨДӨРТӨӨ 125 ГРАММ ТАЛХ ОЛГОДОГ БАЙЛАА...


“Ийм нэгэн явдал” буюу “Служебный роман” киноны дарга эмэгтэй Людмила Калугинагийн дүрээр манай үзэгчдийн танил болсон ЗХУ-ын жүжигчин Алиса Фрейндлихийн аав нь герман-оросын эрлийз хүн байж. Алиса Фрейндлих бага насныхаа ийм нэгэн дурсамжаас хуваалцжээ.

“Аавын маань ээж Шарлотта эмээгийн ачаар л манай гэр бүл амьд үлдэж чадсан юм. Герман гаралтай эмээ минь маш хатуу дэг журам гэрт тогтоож билээ.

Дэлхийн Хоёрдугаар дайн эхэлсний дараах 1941-1942 оны өвөл ленинградчуудад өдөртөө 125 грамм талх олгоно. Үүнийг бид хүргэж идэх ёстой. Зарим хүмүүс авсан талхаа тэр дор нь идчихээд өлсөж үхэж байсан. Учир нь өөр идэх юм огт байхгүй.

Тиймээс эмээ минь бидний ганц хүнс болсон талх дээр маш хатуу хяналт тавих болсон юм. Гэр бүлийнхээ хэрэгцээний талхыг эмээ очиж аваад, шүүгээндээ хийгээд цоожилчихно. Тэгээд жижиг жижиг хэрчмээр хэдэн цагийн давтамжтайгаар өгнө.

Би тэр шүүгээний өмнө суучихаад цагийн зүүг түргэхэн хөдлөөрэй гэж гуйж суугаа төрх маань одоо ч нүдний өмнө харагдаж байна. Тэгж л их өлсдөг байж. Эмээ минь тэгж биднийг аварсан юм. Гэнэт гамшигтэй нүүр тулчихсан хүмүүс хүлээж авахад маш хэцүү байсныг ойлгох хэрэгтэй.

Халуун усанд орох боломж олдоход их баярлана. Ус байхгүй. Цасны дээд халтар болсон хэсгийг авч хаяад, доод цэвэрхэн хэсгийг нь түмпэнд хийж авна. Түүнийг эмээ халаагаад, биднийг угаадаг байлаа.

Дараа өвөл нь хүнсний хувьд арай дээр болж эхэлсэн. Гэхдээ хайрт эмээ минь дэргэд байхаа больсон болохоор надад бол их хэцүү байж билээ. Эмээг минь герман гээд Ленинградаас Сибирь билүү Казахстан руу билүү, цөлчихсөн юм. Тэндээ өөд болсон доо. Тэгтэл дөнгөж 68 настай байж шүү дээ. Дөнгөж гэхийн учир нь одоо би эмээгээсээ олон эгч болжээ.

Намайг ч гэсэн герман гаралтай гээд хотоос гаргах гэсэн. Гэвч азаар аав ээж хоёр маань орос гэж бүртгүүлж амжсанаар үлдсэн юм. 

Эмээг авч явахад ээж гаргаж өгөхөөр дагаж явсан юм. Галт тэрэгний тавцан дээр гоймон чанаж байсан том тогоо гаргаад тавьчихсан байсан гэдэг. Эмээ тэр тогоонд наалдаж үлдсэн хэсгээс ховх татаж аваад бидэнд өгч явуулсан байсан. Тэр орой бид түүгээр шөл хийж ууж билээ. Эмээгийнхээ тухай мэдэх сүүлчийн дурсамж энэ юм даа” хэмээн Алиса Фрейндлих өгүүлсэн байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 3 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 7 цагийн өмнө
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… Өчигдөр
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… Өчигдөр
120 МЯНГАТЫН УУЛЗВАРААС ЗАЙСАНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХАА… Өчигдөр
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
Г.ЗАНДАНШАТАР: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОНО 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙН ОРД 2025/08/01
ТАНИЛЦ: 2026 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫН… 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/08/01
БАЙР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ, ЧИНГЭЛЭГ ЗАРНА ГЭХ ХУУРАМЧ ЗАР БАЙРШУУЛЖ 250 ГАРУЙ … 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/08/01
Их Уншсан
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 2025/07/24
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД Өчигдөр
ТӨРИЙН АЛБАНЫ АТТЕСТАТЧИЛЛЫГ МҮЭХ, ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛТЭЙ ХАМТРАН ХЭР… 2025/07/22
НАЙМДУГААР САРД АГААРЫН ХЭМ ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН, БАРУУН АЙМГУУ… 2025/07/26