Монгол хүн сансарт ниссэний 43 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа 1981 оны 3 дугаар сарын 22-нд Союз-39 хөлгөөр нислэг үйлдэж, 7 хоног 20 цаг 42 минут 3 сeкундыг сансарт өнгөрүүлж, дэлхийг 124 удаа бүтэн тойрч, эх дэлхийдээ газардсан юм.
Ж.Гүррагчаа Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх сансрын нисгэгч. Тэрбээр ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибeковын хамт сансарт ниссэн билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна