Монгол бөхийн түүхэнд мөнхөрсөн домогт дархан аварга, олимпын наадмын мөнгөн медальт, ар халхын алдарт бөх Жигжидийн Мөнхбатын орь залуу насны ийм зураг “Орчин үеийн Монгол залуус” сэтгүүлийн 1963 оны №8-д гарч байжээ. Зурагт тайлбар хийхдээ “1963 оны улсын наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн залуу бөх Ж.Мөнхбат” гэжээ.
1963 онд ингэж түрүүлснээсээ хойш дахиад дөрвөн жил буюу нийтдээ таван жил тасралтгүй түрүүлсэн байдаг. Мөн 1974 оны наадмын түрүү хүртсэн билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна