Иргэдийн гадаад улс оронд суралцах, зорчих, амьдрах сонирхол хэрэгцээ, шаардлагыг ашиглан “Виз гаргаж өгнө, гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө” гэх зараар бусдыг залилан мэхэлсэн 22 удаагийн гэмт хэргийг цагдаагийн байгууллага энэ оны эхний долоон сарын байдлаар бүртгэн шалгаж байна.
Виз нь зөвхөн тухайн улсын албан ёсны консул, элчин сайдын яамны шугамаар олгогддог тул иргэд “виз гаргаж өгнө, их дээд сургуульд зуучилж өгнө” гэсэн зар мэдээлэл байршуулсан байгууллагыг албан ёсны хөтөлбөртэй, компани мөн эсэхийг шалгах, хувь хүнд хандахгүй байх, урьдчилан төлбөр шилжүүлэхгүй байж, сайтар нягтлахыг цагдаагийн байгууллагаас анхааруулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна