ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ӨДӨР


Өнөөдөр буюу долдугаар сарын 31-н Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр. Энэ өдрийг байгаль хамгааллын ажлаа гүйцэтгэж яваад амь насаа алдсан, гэмтэж бэртсэн байгаль хамгаалагчдаа дурсах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх зорилгоор энэхүү өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалттай.

Байгаль хамгаалагч гэж хэн бэ?
• гал түймэр, хууль бус мод бэлтгэл, хууль бус агнуур зэрэг байгаль орчинд учирч болзошгүй аливаа аюулаас сэргийлэх,
• эргүүл хяналт хийх, хуулийн хэрэгжилтийг хангах,
зэрлэг амьтны мониторинг судалгаа хийх,
• орон нутгийн ард иргэдтэй хамтран ажиллах үүргийг гүйцэтгэдэг байгаль хамгааллалын үйл хэрэгт хамгийн тэргүүн эгнээнд ажилладаг хүнийг хэлдэг.
Байгаль хамгаалагч наргүйгээр байгаль хамгааллын үйл хэргийг хөтлөн явуулах боломжгүй юм.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарт өнөөдөр тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны харьяанд 491 байгаль хамгаалагч, аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын харьяанд 456 байгаль хамгаалагч тус тус ажиллаж байна.

Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрөөр өнгөрсөн жилүүдэд байгаль хамгаалах үйлсэд ажиллаж байгаад амь насаа алдсан 41 орны 175 байгаль хамгаалагчдад хүндэтгэл үзүүлж байна. 

Байгаль хамгаалагчдад тулгарч буй эрсдэлүүд гүн гүнзгий хэвээр байна. Хүн амины хэрэг нь үхлийн гол шалтгаан (49) байсан бөгөөд ихэнх нь хямралын бүсэд ажиллаж байхдаа эсвэл хулгайн ан, зэвсэгт хүчнийхэнтэй тулалдаж байхдаа амь үрэгджээ. Бусад нь амьтдын дайралт (32), тээврийн хэрэгслийн осол (21), мэргэжлээс шалтгаалсан осол (36), албан үүргээ гүйцэтгэж байхдаа өвчний улмаас (37) амиа алдсан байна.

Энэхүү арга хэмжээ нь 2025 оны хувьд “Rangers, Powering Transformative Conservation” буюу Байгаль хамгаалагчид-Байгаль хамгааллын чанарыг шинэ түвшинд гаргана гэсэн уриатайгаар тэмдэглэгдэж байгаа бөгөөд байгаль хамгаалагчид зөвхөн хамгаалагч биш, харин өөрчлөлтийг бүтээгчид гэдгийг илэрхийлэх төдийгүй Тогтвортой хөгжлийн зорилт-2030 баримт бичгийн байгаль хамгаалах хамгийн том зорилтуудын нэг болох биологийн олон янз байдлын тогтолцооны 3-р зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 12 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 14 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 15 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 16 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 18 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 18 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 19 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
SENZU: БИ ГЭНЭТ ГАРААД ЯВАНГУУТ БАГ МУУДНА ГЭЖ БАЙХГҮЙ 2025/11/25