АЖ ҮЙЛДВЭРИЙН ТӨРӨЛЖСӨН БҮС БӨГӨӨД НОГООН ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД БҮСЭД 38 ТӨСӨЛ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХЭРЭГЖҮҮЛНЭ


Монгол Улсын Засгийн газар Бүсийн зөвлөлийн хуралдааныг бүс бүрд зохион байгуулж, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс тус бүрд шаардлагатай мега төслийг танилцуулж, газар дээр нь хэлэлцүүлж, бүс бүрд чиглэсэн тодорхой шийдлүүдийг гаргахаар ажиллаж байгаа.

Энэ хүрээнд өнөөдөр Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг хамарсан “Говийн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” Дорноговь аймгийн Сайншанд суманд эхлээд байна. “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын хүрээнд Хангай, Хойд, Говь, Төв, Зүүн, Баруун, Улаанбаатарын гэсэн эдийн засгийн долоон бүс тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан бөгөөд Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс” байхаар тусгасан.

Энэхүү хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргах юм.

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар Говийн бүсийн хөгжил-2040, Бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд, Бүсийн зөвлөл – Эрх зүйн орчинБүсийн онцлог-Харьцуулалт, Амьдралын чанар, тулгамдсан асуудал зэрэг таван салбар хэлэлцүүлэг болж байна.

Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, үйлдвэр, үйлчилгээний зэрэг нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Тухайлбал, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулж, Өмнөговь аймагт нүүрс-эрчим хүч болон металлургийн кокс, бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, тус аймгийн нисэх буудлыг 4D ангиллын болгон өргөтгөж, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд барилгын материал, түүхий эдийн импортын хангамж, логистикийн төв байгуулна.

Засгийн газрын 14 мега төслөөс Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын төмөр зам, Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор, Газрын тос боловсруулах цогцолбор, 450 МВт-ын хүчин чадалтай ДЦС зэрэг төсөл энэ бүсэд хэрэгжинэ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ШИНЭ НАМ ЗЭРЭГ НАЙМАН НАМЫГ ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГЭЛГҮЙД ТООЦОХООР ТОГТЖЭЭ 2 цагийн өмнө
МӨРДӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ 3 цагийн өмнө
МОНГОЛБАНК ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ Б… 5 цагийн өмнө
БНСУ-Д 1396 МОНГОЛ ИРГЭН ХЭРЭГТ ХОЛБОГДСОНЫ 70 ГАРУЙ ХУВЬ НЬ 4 ТӨРЛИЙН… 5 цагийн өмнө
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 9 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 9 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 10 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… 2026/06/20
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08