Монакогийн Вант Улсын Монте-Карло хотноо зохион байгуулагдсан “Монте-Карло-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон Монголын циркийн уран бүтээлчдээ Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ч.Номин хүлээн авч уулзан, баяр хүргэжээ.
Циркийн олимп хэмээгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай уран нугараачид, акробатчид онцгой амжилт гаргаж, алт, хүрэл цом хүртэн, Монголын циркийн урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа харуулсан. Үүнд:
Мөн 8 настай Б.Чингүүнжин "Монте-Карло-47" наадмын хамгийн бяцхан оролцогчоор тодорч, 2 метрийн өндөр тулгуур дээр 8 минут тогтсон амжилт үзүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна