ЦАГААН САРААР ГУРВАН ХОНОГ АМАРНА


Билгийн тооллын 17 дугаар жарны хөхөгчин могой жилийн цагаан сарын баяр гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2-ны өдөр эхэлнэ. Тиймээс бүх нийтийн амралт гуравдугаар сарын 1-3-нд тохиож байгаа. Гуравдугаар сарын 1, 2 нь амралтын өдөр таарсан тул зарим хүн хөдөө явж золгодог зэргийг харгалзан Цагаан сарын амралтын өдрийг сунгах хүсэлтэй байсан. Тиймээс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Сар шинийн баяраар бүх нийтээрээ 10 хоног амардаг байх төсөл боловсруулж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд наадам, цагаан сарын амралтын талаар танилцуулжээ.

Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Монголчууд есөн баяраар 16 өдөр амардаг зохицуулалттай. Шинийн 1, 2, 3-нд амардаг, Үндэсний их баяр наадмаар долдугаар сарын 10-15-нд амардаг. Иргэдээс олон санал гарч байгаа учраас шинийн 1, 2, 3 болон наадмын хуулиар амрах өдөр бямба, нямд таарсан тохиолдолд энэ өдрүүдийг нөхөж амраадаг болгох зохицуулалт хийхийг Засгийн газраас чиглэл өглөө. Мөн өвлийн ид хүйтэнд иргэдээ зайнаас ажиллуулдаг болгох, үүнийг хүүхдийн өвлийн амралттай уялдуулах зэрэг шинэ зохицуулалтыг нэмж танилцуулах үүрэг өгсөн. Засгийн газрын тогтоол гараагүй. Зөвхөн үүрэг, чиглэл л өгсөн. Тэгэхээр энэ жилийн цагаан сараар хуучин зохицуулалтаараа гурав хоног л амарна. Өөрөөр хэлбэл, бямба, ням, даваа гарагт амраад, мягмар гарагт ажил эхэлнэ гэж ойлгоорой.

Хөдөлмөрийн болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хоёр хуульд өөрчлөлт орох учраас Засгийн газраас зөвшөөрөл өгвөл УИХ-д өргөн бариад, баталсны дараа энэ зохицуулалт эхэлнэ гэсэн үг. УИХ хаврын чуулганаар үүнийг баталбал ирэх наадам болон сар шинийн баяраар энэ зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Тэгвэл цагаан сар бямба, нямд таарвал 4-6 хоног, наадмын өдрүүдэд таарвал найм хоног амрах зохицуулалттай болно гэсэн үг. Мөн цагаан сарын битүүнийг амралтын өдөр болгох санал гаргасан” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
COP17: СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР, ЗОЧИД БУУДАЛ ХАРИУЦСАН ДЭД ХОР… 5 минутын өмнө
БАРУУН, ТӨВ, ЗҮҮН, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 7 цагийн өмнө
ДЭД САЙД НАРЫГ ТОМИЛЖ, ХЯНАЛТ, БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕРҮҮД, САЙД НАРЫН ЗӨВЛӨ… 22 цагийн өмнө
ГАНТИГ ВИЛЛА, ШИНЭ ЯАРМАГ ЗЭРЭГ ХОРООЛЛЫН БАРИЛГААС БАГШ, ЭМЧ НАРТ ИПО… 22 цагийн өмнө
АҮЭБЯ: ШАТАХУУНЫ АСУУДАЛ УДАХГҮЙ ХЭВИЙН БОЛНО Өчигдөр
COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ? Өчигдөр
ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГЫН 1, 2 ДУГААР БАЙРТ МОНГОЛ ХҮҮХДҮҮД ОРЖ, Н… Өчигдөр
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВД ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН БАЙДЛААР 404485 Д… Өчигдөр
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2025.12.08-1… 2025/12/16
MISS UNIVERSE 2025 ТИТМИЙН ЭЗЭН ФАТИМО БОШИЙГ ЭХ ОРОНД НЬ 500 МЯНГАН Х… 2025/12/16
COP17: ЦӨЛЖИЛТИЙН 87 ХУВЬ ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛДАГ 2025/12/16
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 11 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 13.9 ХУВИАР ӨСЖЭЭ 2025/12/16
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОРООР ЦАС ОРНО 2025/12/16
АРВАН ЕСӨН ЭЛЧИН САЙДЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ, 21 ЭЛЧИН САЙДЫГ ТОМИЛОХ АСУУДЛА… 2025/12/15
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛ УРТЫН ДУУ ХҮНИЙ СЭТГЭЛИЙГ ТАТДАГ ГАЙХАЛТАЙ УВДИСТАЙ У… 2025/12/15
ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГААР ЦЭНДЖАВЫН БОРХҮ… 2025/12/15
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ… 2025/12/15
ШИНЭЭР МЭНДЭЛСЭН ХӨВГҮҮДИЙН 255 НЬ УЛСЫН АВАРГА ХАНГАЙ, 157 НЬ УЛСЫН А… 2025/12/15
О.НАРАНЗУЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2025/12/15
Их Уншсан
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2025/12/07
ТРАМП: АНУ-ЫН ЭНХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОС, УКРАИНЫ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА… 2025/12/08
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТЭТГЭВЭРТ ГАРАХАД 36 САР ХҮРТЭЛХ ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ … 2025/12/04
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 2025/12/11
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? 2025/12/06
ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ СУДЛАН САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАХ АЖЛЫН ХЭСГИ… 2025/12/08
АРАВ ХОНОГИЙН АЖИЛ ХЭРГИЙН ВИЗИЙГ УРИГЧГҮЙГЭЭР ЦАХИМААР ИЛГЭЭХ БОЛОМЖ … 2025/12/08
ХАЙРЛУУЛАХ УУ...? 2025/12/13
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧ… 2025/12/12
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… 2025/12/06
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 2025/12/09
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 2025/12/07
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫНХНЫГ СУРГАХАД ЯПОН, БНСУ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2025/12/13