Дархан-Уул аймгийн Загасчлалын спортын холбооноос санаачлан өвлийн спортыг хөгжүүлэх хүрээнд ”Мөсний загасчлалын аварга шалгаруулах” тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
Тус тэмцээн хаалттай болон нээлттэй гэсэн хоёр төрлөөр зохиогддог ба 2025 оны 01 дүгээр сарын 25-нд болох хаалттай тэмцээнд албан байгууллага, найз нөхдөөрөө баг бүрдүүлэн оролцох юм. Баг нь гурван хүний бүрэлдэхүүнтэй байхаар тэмцээний журамд тусгажээ.
Дархан цом-2025” мөсний загасчлалын нээлттэй тэмцээн хоёрдугаар сарын 1- 2--нд цомын төлөөх тэмцээн, нээлттэй өрөмдлөгийн болон буухиа гэсэн гурван төрлөөр болох юм.
Өнгөрсөн жилийн тэмцээнд тус төрөлд 24 багийн 100 орчим тамирчин оролцож, 20 шүүгч, дасгалжуулагч ажиллаж Монгол Улсын багт ОХУ-ын легионер тамирчин багийн гишүүнээр оролцсон нь тэмцээнийг илүү сонирхолтой болгож байжээ.
Хоёр өдрийн турш үргэлжлэх уг тэмцээн нь Дархан-Уул аймагт өвлийн спортыг хөгжүүлэх, тус спортоор хичээллэх сонирхолтой иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангахаас гадна орон нутгийн брэнд эвент болгох зорилготой аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна