ӨНӨӨДӨР ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭСНИЙ БАЯРЫН ӨДӨР


Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр. 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.

Соцализмын он жилүүдэд энэхүү түүхэн чухал өдрийн үнэ цэнийг ойшоолгүй ирсэн ч УИХ-ын 2007 оны 8 сарын 16-ны хуулиар 12 дугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны 12 сарын 23-ны өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СОЁЛТОЙ ХАКЕР 1 цагийн өмнө
ЭХЭМҮТ-ИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨХ ПОЛИКЛИНИКТ ЦАГ АВСАН ИРГЭДИЙН 80 ХУВЬ НЬ Х… 2 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД НҮБ БҮХ ТАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД Б… 2 цагийн өмнө
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 3 цагийн өмнө
Д.ЖИГМЭД АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ПАРА ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА БОЛЛОО 14 цагийн өмнө
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ИРЭХ ОНООС АМЬД ДОНОРООС БӨӨР ШИЛЖҮҮЛЭН С… 15 цагийн өмнө
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН ӨМНӨХ ДОЛОО ХОНОГООС 5 ХУВИАР БУУРЧЭЭ 16 цагийн өмнө
ГАШУУНСУХАЙТ БООМТЫН АВТО ТЭЭВРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛЖ, НҮҮР… 19 цагийн өмнө
ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ШИНЭ ЖИЛ, БАЙГУУЛЛАГА, САЛБАРЫН ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАХГ… 19 цагийн өмнө
ЦЕМЕНТ ШОХОЙ ХХК-Д УЧИРСАН 3.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЛ… 20 цагийн өмнө
Б.БАТБААТАР: НҮҮДЛИЙН СОЁЛ, ЭКОЛОГИЙН УЯЛДААГ ХАМГААЛАХГҮЙ БОЛ ЗЭРЛЭГ … 23 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН 14 БАЙРШИЛД ЗАССАН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ ӨНӨӨДӨР 19… 23 цагийн өмнө
БАРУУН, ГОВЬ, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА Өчигдөр
ШИНЭ ГЭРЭЭ, ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ АСУУДЛЫГ ОН ДУУСТАЛ ЦАРЦААХ ЧИГЛЭЛ ӨГЛ… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛҮҮДИЙН ҮР ДҮНГ … Өчигдөр
ДИМАШ КУДАЙБЕРГЕН НҮБ-ЫН САЙН САНААНЫ ЭЛЧ БОЛЛОО Өчигдөр
ТӨВ ТАЛБАЙН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ 12 ДУГААР САРЫН 10-НЫ 19 ЦАГТ АСААНА Өчигдөр
Д.БОЛД: ХАМГИЙН УДААН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА, ОРОН НУТГААС ИРСЭН 48 ХҮ… Өчигдөр
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИДТЭЙ ХИЙХ ТОМИЛГООНЫ СОН… Өчигдөр
НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНЫ ҮЕЭР COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛ… Өчигдөр
Их Уншсан
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ - ОХИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/12/01
MISS INTERNATIONAL 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧААР КОЛУМБЫН МИСС ТОДОРЛОО 2025/11/27
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03