Л.ОЮУН-ЭРДЭНИЙН МЕГА ТӨСЛИЙН ТАЛААРХ ӨНӨӨДРИЙН ҮГ & ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ


Монголчууд нийтээрээ чих тавин сонсож байсан мега төсөл эхнээсээ УИХ-ын босгоор даван хэлэлцэгдэж эхэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдсаны 100 хоногоор тайлангаа тавиад залгуулан мега төслийнхөө эхнийхийг оруулж,  түүнээ “хамгаалж”, чуулганы хуралдаанд үг хэлэв.

Том төслүүдээ улстөржин гацаадаг гэсэн нэршил эх оронд минь бий болсон талаар хатуухан чимхсэн үгээр Ерөнхий сайд үгээ эхлүүлсэн юм. 

Олон жил гацсан мега төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, гацсан шалтгаануудад дүн шинжилгээ хийсэн гэх мэт үгс “дайсан” нь өдгөө чуулганы танхимд гишүүдийн асуултын гол сэдэв болж байна. Хэн гацаасныг нэрлэ гэх мэтээр асуултууд хөвөрсөөр... 

Хөгжлийн мега төслүүд гацсан суурь шалтгааныг нэрлэхдээ  олон улсын геополитикийн нөхцөл байдал, тусгай албадын  шууд болон шууд бус нөлөөллийг эхэнд дурдав. Мөн эдийн засгийн төслүүдэд эрх ашгаа шингээхийг хүссэн улс төр болон эрх ашгийн хил дамнасан бүлэглэл, дээрх нөлөөллөөс үүдэлтэй их хэмжээний санхүүжилттэй улс төрийн зорилтот акц хэмээн шууд хэллээ.

Монгол эх орон минь байгалийн асар их баялагтай, 3 сая гаруйхан хүн амтай. Нөөц боломж талаасаа харвал хэдхэн хүнээ сайхан амьдруулах бүх бололцоо бий ч “алтан дээр суусан” гуйлгачин байсаар өдийг хүрсний цаад учир шалтгаан нь Ерөнхий сайдын үгэнд дурдсан зүйлс гэдгийг мэдэхгүй хүн цөөн биз. 

Гадаад дотоодоос шалтгаалсан дээрх гурван нөлөөллийг Улсын Их Хурал, Засгийн газар даахгүй явсаар ирсэн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Ажлын хэсэгт орсон төрийн албан хаагчдын аюулгүй байдалд заналхийлэл учирсан баримтууд ч олон бий гэж бас дуугараадахлаа.

Нэгэнт ингэж дуугарсан хойно энэ талаар баримтууд ч ар араасаа хөврөх биз ээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өдгөөгөөс жил долоон сарын өмнө 2023 оны тавдугаар сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар УИХ-ын чуулганд үг хэлэхдээ ч мөн л ийм агуулгыг хөндсөн.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үндэслэл, гадаад дотоод нөхцөл байдлын талаар гурван зүйлийг дурдахдаа эхлээд геополитикийн өөрчлөлт буюу олон туйлт дэлхийн талаарх ойлголтыг онцолсон.

Хүн төрөлхтөнд хүнсний хомсдол, байгаль цаг уурын дулаарал, цар тахал, байгалийн гамшигт үзэгдлийн олон сорилт тулгарсаар байгаа бөгөөд судлаачид дэлхий ертөнц цар тахлын өмнөх үедээ дахин очих боломжгүй гэж үзэж буйг тэр дурдсан юм.

Дэлхийн улс орнууд үнэт зүйлийн хувьд хуваагдаж, дайн үүсэх бодитой эрсдэл бий болсон, геополитикийн энэ нөхцөл байдал багадаа 10-15, цаашлаад 50 болон түүнээс жил үргэлжлэх төлөвтэй, хөгжиж буй улс орнууд л үүнд хамгийн их хохирол амсдагийг ч мөн зүгээр нэг хэлээгүй гэдэг нь өнөөдрийн үгнээс харагдаж байна.

Ийм ч учраас дэлхийн хоёр том гүрний дунд оршдог манай улс томсгосон парламенттай болох ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн үед онцолсон билээ.

Цар тахлын хүнд хэцүү үед Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үүрэгт ажлыг авсан. Нийгэм даяараа “айдаст автчихсан” байхад өөрөө эхэлж вакцин хийлгэж, иргэдийг уриалж, бас олон шүүмжлэлийг даван тухайн үед тогтоосон хязгаарлалтыг ч сулруулсан юм. Магадгүй үүний ч ачаар монголчууд бид цар тахлыг харьцангуй хохирол багатай даван туулсан байх. Маргааш ирэхэд түүх чухам хэрхэн дүгнэхийг цаг хугацаа харуулна.

Ковидын үед бид бүх зүйлээ гаднаас авдгаа, эдийн засгийн тэлэлт огт байхгүй гээд маш олон зүйлийг олж харснаа өдгөө бараг мартаж байх шиг. Харин Л.Оюун-Эрдэнэ зайлшгүй хийх ёстой, шийдэх шаардлагатай албан тушаал буюу Ерөнхий сайд байсан учир нийгэм, улс орны тулгамдсан асуудалтай шууд нүүр тулсан нь ойлгомжтой. Түүний тухай янз бүрээр л ярьдаг, анх Ерөнхий сайд болоход нь зарим хүн голонгуй л байсан ч харин саяхны сонгууль хүлээн зөвшөөрөгдсөнийг нь ил харуулсан. Ямар ч байсан Л.Оюун-Эрдэнэ хийхийг хичээж байна. Тийм ч учраас ард түмэн түүнд итгэсээр байгаа юм.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар үг хэлэх үеэрээ тэр хоёрдугаарт нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангахыг онцолсон. Бусад улс төрийн намуудыг төрийн бодлогод оролцуулах боломжийг нээж байгаа нь олон намын тогтолцоо бүхий ардчилсан парламентын засаглалын хөгжилд оруулж буй эрхэм үүрэг гэсэн нь одоо ёсоор болжээ. Ганцаар хурдан явахаас илүүтэйгээр олуулаа хол явахыг, дотоод өрсөлдөөнөөс илүү дэлхийн бусад улсуудтай хөгжлөөр өрсөлдөхийг илүүд үзнэ гэсэн үг энгийн биш байж. Харин одоо үнэхээр бусад оронтой өрсөлдөж чадах уу гэдэг нь мега төслүүдээ хөдөлгөж чадах уу, үгүй юу, хөдөлгөөд санасандаа хүрч чадах уу, үгүй юу гэдгээс харагдана. Магадгүй санасан шиг амархан биш ч байж мэднэ.

Эдийн засгийн их үсрэлт.. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлсэн үгэндээ онцолсон гурав дахь зүйл юм. Өнгөрсөн хугацаанд бид эхлүүлсэн төсөл олон ч дуусгаж чадсан нь цөөн. Зөвхөн тойргийн эрх ашгаа бодох нь улсын хөгжилд хэрхэн сөргөөр нөлөөлж байна гэж тэр шүүмжилсэн юм.

Өнөөдөр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зорилтын нэг болчихоод байгаа нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 10.000 ам.долларт хүрэх тухай асуудлыг мөн л тухайн үед дурдсан. Гэхдээ бид тэнд хүрнэ гээгүй, харин ийм болсноор иргэдийн амьдралын чанар бодитоор сайжирч, ардчиллын үнэт зүйл жинхэнэ утгаар бэхждэгийг хөгжсөн улс орнуудын түүх нотолж байна гэсэн юм. Харин одоо бид өөрсдөө үүнд зорьж байна. Мега төслүүд хөдөлж эхэлснээр хүрч магадгүй гэсэн бүдэг итгэл ард иргэдийн цээжинд асаж эхэлж байна.

Сонгуулиас сонгууль дамжсан амлалтад тамирдсан тойрогт шүтсэн тогтолцоог халж, улс орны хөгжлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой эдийн засгийн томоохон төслүүдээ тогтвортой хэрэгжүүлэх нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал юм... Энэ бол мөн Л.Оюун-Эрдэнийн 2023 оны тавдугаар сард хэлсэн үг...

Жил долоон сарын дараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгуулагдсан шинэ парламентад тэр Засгийн газрын 14 мега төслийн хоёртой нь холбоотой УИХ-ын тогтоолын төслийг хамтад нь өргөн барилаа. Нэг нь Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбох бүтээн байгуулалтын гэрээ байгуулахад баримтлах үндсэн чиглэлийн төсөл, нөгөө нь Монгол Улс, Франц улс хамтран “Зөөвч овоо” төслийг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төсөл юм.

Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Шанхай хотод 14 мега төслийн нэг болох 1964 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж, ирэх хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болсныг ч дурдаад авна лээ.

Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг” компанийн хоорондын хөрөнгө оруулалтын гэрээ батлагдвал Оюутолгой төслөөс хойш гурав дахь хөрш оронтой хамтран хэрэгжүүлэх хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ болох бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг Ерөнхий сайд тодотголоо.

Харин Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төслийг 16 жилийн өмнө  хэрэгжүүлж чадсан бол өнөөдөр нийслэлийн утаа, түгжрэл гэсэн асуудлыг ярих шаардлагагүй байх байлаа гэсэн үг иргэдэд хамгийн содон сонсогдсон биз ээ.

Мега төслийг дэмжиж байгаагаа УИХ-ын гишүүд илэрхийлж, ийнхүү хэлэлцэгдэж байгаа нь түүхэн үйл явдал гэцгээж байна.

Засгийн газар зуун хоногтойгоо залгуулан мега төслөө оруулж ирлээ. Хэлэлцээд алдаа дутагдал байвал засаад сайжруулаад ажил хэрэг болгоод явъя. Энэ удаад дахиад арав, хорь, гучин жилээр гацаахгүй гэж найдна.

                                                                                                                      Г.БАРХАСБАДЬ 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРВАН ГУРВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ … 3 цагийн өмнө
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 7 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 10 цагийн өмнө
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШАТАНД БАЙНА 11 цагийн өмнө
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 11 цагийн өмнө
МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ЗУРХАЙЧ Д.САЙНСАЙХАН: ХУРИМ, БЭР ГУЙХ ХОЁРЫГ АНДУУ… 11 цагийн өмнө
ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ… 12 цагийн өмнө
ХҮҮХДИЙН АСРАМЖ ТОГТООХ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХДЭЭ 7-ООС ДЭЭШ НАСТАЙ… 12 цагийн өмнө
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН, УЛААГЧНЫ ХАР НУУР ЧИГЛЭЛЭЭС 44.5 ТОНН ХОГ ХАЯГДАЛ… 12 цагийн өмнө
ЗАХИАЛГА АВСАН Ч БАРИГДАЖ ДУУСААГҮЙ БАРИЛГУУДЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОР… 13 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 24-26 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: ТАЛ ХЭЭРЭЭС ХҮРГЭХ МОНГОЛЫН ШИЙДЭЛ ДЭЛХИЙД ШИНЭ ХЭЛЭЛЦҮҮЛ… Өчигдөр
COP17 ГЭЖ ЮУ ВЭ? Өчигдөр
ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖ… 2026/07/20
КОП17-ЫН ҮЕЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА… 2026/07/20
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИН БИЧГИЙН ДАРГА ЯСМИН… 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… 2026/07/19
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 37 ДУГААР ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮР… 2026/07/19
ГУРАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ ОЛОН ГООЛТОЙ БОЛДОГ ГЭХЭД ЭНЭ УДААД … 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… 2026/07/19
Их Уншсан
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 7 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БО… 2026/07/09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨН… 2026/07/11
BC.GAME MZINHO-Г СОНИРХОЖ БАЙНА 2026/07/09
ТЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧИН, БИДНИЙ ШИЛДЭГ НАЙЗ БАЙЛАА 2026/07/10
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ 2026/07/09
ХӨВСГӨЛ, БУЛГАН, АРХАНГАЙН НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/10
С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТ… 2026/07/11
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТ… 2026/07/09
БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛТОН ТАВААР НЭМЭГДЛЭЭ 2026/07/08
ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/11
ВЬЕТНАМД МОРЬТ ЦАГДААГИЙН ХОРООНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН МОНГОЛ МОРЬД ЭХ ОР… 2026/07/08
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026/07/13
ТӨМӨРИЙН МӨНХТУНГАЛАГ СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН БОЛЛОО 2026/07/08