ЖИЛЛИАН АЛДАРТАЙ БҮЖИГЧИН БОЛСОН ТҮҮХ


Жиллиан гэж 7 настай, сургуульдаа хором ч тогтон сууж чаддаггүй охин байж. Байнга босож сууна, анхаарал нь тогтож өгөхгүй, бодолдоо хөтлөгдөн агаарт хөвнө, хүсэвч хичээлдээ анхаарч ядна. Багш нар нь түүнд санаа зовж, шийтгэж нэг үзнэ, загнаж нэг үзнэ, анхаарал нь хааяа арай гэж төвлөрөхөөр нь шагнана, гэвч юу ч тусыг үл олно. Жиллиан өөрөө яаж ч хичээгээд тогтож суун, анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй байв.

Гэртээ харихад ээж нь бас шийтгэнэ. Тийм болохоор Жиллиан сургуульдаа  муу сурч шийтгүүлэхийн хажуугаар гэртээ ч мөн үүнээсээ болж зовно.

Нэг өдөр Жиллианы ээжийг сургуулиас нь  дуудав. Жиллианы ээжийг очиход урдаас нь нэг л  таагүй, хүнд мэдээ дуулгах гэж байгаа аятай, гунигтай царайтай багш эмэгтэй угтан авч, ярилцлагын өрөөнд дагуулж оров. Тэнд байсан багш нар   эмгэг өвчний тухай ярьж эхэллээ. Магадгүй гипер идэвхитэй ч байж болно, тиймээс  эм уух шаардлагатай байж болзошгүй гэцгээв.

Ийн ярилцаж байтал  бяцхан охиныг хамгийн сайн мэддэг  хөгшин багш орж ирэв. Тэрээр тэнд байсан бүх хүмүүсийг өөрийг нь даган явж, зэргэлдээ өрөөнд байгаа  охиныг сэм ажиглахыг хүслээ. Охиныг өрөөнд ганцааранг нь үлдээхдээ удахгүй эргэж ирнэ гэж хэлээд, хөгжим тавьж өгөөд гарчээ.

Охин хөгжмийн аянд хөтлөгдөн, өөрийн эрхгүй бүжиглэж эхэллээ. Хөгшин багшийг дагаж очсон хүмүүс учрыг сайн ололгүй гайхаж, зөнөчихөөд юу хийгээд байгаа юм бол гэсэн харцаар түүнийг өрөвдөх мэт харав. Багш харин охины ээжид инээмсэглэн ийн хэлжээ.

"Харав уу? Жиллиан өвчтэй хүүхэд биш.  Жиллиан бол бүжигчин байхгүй юу!"

Ээж нь Жиллианыг  бүжгийн сургуульд оруулж, бас найз нөхдөдөө хэлээд, охиноо гэнэ гэнэ бүжиглэж өгөхийг хүсэж байхыг захиарай гэж зөвлөжээ. Охин бүжгийн эхний хичээлдээ орчихоод гэртээ ирээд ээждээ хэлэв:

"Тэнд бүгдээрээ яг над шиг юм, хэн ч суугаад байж чаддаггүй!"

1981 онд Жиллиан Линн бүжигчний мэргэжлийн замналаа өндөрлөж, өөрийн бүжгийн академийг нээхэд, түүний авъяасыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч, тэрээр алдарт "Муужгайнууд" мюзиклыг дэглэсэн юм.

"Хачин" хүүхдүүдийг үл чадах, дутуугаар нь шоовдорлох биш байгаагаар нь хайрлаж байгаарай!


0
angry
1
care
0
haha
0
liked
3
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРВАН ГУРВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ … 11 цагийн өмнө
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 15 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 18 цагийн өмнө
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШАТАНД БАЙНА 19 цагийн өмнө
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 19 цагийн өмнө
МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ЗУРХАЙЧ Д.САЙНСАЙХАН: ХУРИМ, БЭР ГУЙХ ХОЁРЫГ АНДУУ… 20 цагийн өмнө
ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ… 20 цагийн өмнө
ХҮҮХДИЙН АСРАМЖ ТОГТООХ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХДЭЭ 7-ООС ДЭЭШ НАСТАЙ… 21 цагийн өмнө
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН, УЛААГЧНЫ ХАР НУУР ЧИГЛЭЛЭЭС 44.5 ТОНН ХОГ ХАЯГДАЛ… 21 цагийн өмнө
ЗАХИАЛГА АВСАН Ч БАРИГДАЖ ДУУСААГҮЙ БАРИЛГУУДЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОР… 21 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 24-26 ХЭМ ДУЛААН 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: ТАЛ ХЭЭРЭЭС ХҮРГЭХ МОНГОЛЫН ШИЙДЭЛ ДЭЛХИЙД ШИНЭ ХЭЛЭЛЦҮҮЛ… Өчигдөр
COP17 ГЭЖ ЮУ ВЭ? Өчигдөр
ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖ… 2026/07/20
КОП17-ЫН ҮЕЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА… 2026/07/20
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИН БИЧГИЙН ДАРГА ЯСМИН… 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… 2026/07/19
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 37 ДУГААР ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮР… 2026/07/19
ГУРАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ ОЛОН ГООЛТОЙ БОЛДОГ ГЭХЭД ЭНЭ УДААД … 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… 2026/07/19
Их Уншсан
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 15 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БО… 2026/07/09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨН… 2026/07/11
BC.GAME MZINHO-Г СОНИРХОЖ БАЙНА 2026/07/09
ТЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧИН, БИДНИЙ ШИЛДЭГ НАЙЗ БАЙЛАА 2026/07/10
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ 2026/07/09
ХӨВСГӨЛ, БУЛГАН, АРХАНГАЙН НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/10
С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТ… 2026/07/11
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТ… 2026/07/09
ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/11
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026/07/13
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/07/09
ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД ХЭСГЭЭР УСАРХАГ БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БО… 2026/07/12
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДА… 2026/07/13