Улсын Драмын Эрдмийн Театр Олон улсын театрын "МИТЕМ" наадмыг Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулснаар "Тэнгэрийн хүү" жүжгээр нээхээр болжээ.
Олон улсын театрын "МИТЕМ" наадамд "Тэнгэрийн хүү" жүжгийг Унгар улсын Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа тоглуулах албан ёсны урилгыг Будапешт хотын Үндэсний театрын захирал, найруулагч Аттила Виднянски 2024 оны 10-р сард өөрийн биеэр гардуулсан юм.
2014 оноос эхлэн зохиогдсон уг наадмын зорилго нь Унгар Улсад олон улсын театрын уулзалтуудыг зохион байгуулахаар болсон ба сүүлийн жилүүдэд тус хөтөлбөрийн хүрээнд Унгар улсын үзэгчид 30 гаруй театрын 200 гаруй тоглолтыг үзэх боломжтой болсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна