Улсын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, шийдвэр гаргах үүрэг бүхий Улсын Онцгой Комиссын Шуурхай штабын Шуурхай бүлгүүд орон нутагт ажиллаж байна. ,
Шуурхай бүлгийн долоон ажлын хэсгийн гишүүд 21 аймгийн 60 гаруй сумдад ажиллах юм.
Өнөөдрийн байдлаар “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр"-ийн хүрээнд аймаг, орон нутгийн 75 бүлгийн 395 гишүүн, 76 техник хэрэгсэлтэйгээр сумдад ажиллаж, 12.276 малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл ажлын нөхцөл байдалтай танилцаж, зудын эрсдэлээс сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна