Ажил хайгч иргэдэд зориулсан “Job Center” төвийн үйл ажиллагааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон Нийслэлийн Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүрэгт нээлээ.
Хүүхдээ харж буй ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ажил хайж байгаа хэн бүхэн тус төвөөр үйлчлүүлснээр ур чадварын үнэлгээ хийлгэх, ажил мэргэжлийн чиг баримжаа, зөвлөгөө авах, ажилд зуучлуулах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл авах, салбарт хэрэгжиж буй хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдээллийг нэг дор нэгдмэл байдлаар авах боломж бүрдэж байна.
Job center нь Олон Улсын жишигт нийцсэн хөдөлмөрийн бирж гэдгээрээ мөн нийгмийн үйлчилгээний үндэсний платформыг нэвтрүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг холбосон гэдгээрээ онцлог юм. Цаашлаад тус төвийн үйл ажиллагааг нэмж 15 газар явуулах ба улсын хэмжээнд нийт 19 Job Center -тэй болох аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна