Япон Улсын Ибараки мужийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ибараки мужийн гадаад хүний нөөцийг дэмжих төв нь 2022 оноос Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран ажиллаж байгаа. Тус төвөөс Тусгай ур чадвартай ажилтнаар ажиллах хүсэлтэй Монгол иргэдэд зориулан монгол хэл дээр Япон хэлний сургалтын программыг зохион хэрэглээнд анх удаа нэвтрүүллээ.
Япон хэлний мэдлэгээ дээшлүүлэх улмаар Ибараки мужид Тусгай ур чадвартай ажилтнаар ажиллах хүсэлтэй иргэн бүр дараах холбоосоор https://ifc.ibaraki.jp/foreign...
нэвтрэн суралцах боломжтой юм байна .
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна