2024 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн. Уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байна. Захирамжийн дагуу барилгыг буулгахад шаардлагатай хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргах ба энэ долоо хоногт багтаж 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг зарлахаар болжээ. 2025 онд уг барилгыг шинээр барихаар төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна