Улсын Драмын Эрдмийн Театр шинэ оны өмнөхөн хайрын тухай шинэхэн жүжгээр үзэгчдэдээ бэлэг барихаар болжээ. Нобелийн шагналт зохиолч Харольд Пинтерийн зохиолоос сэдэвлэн “The Lover” романтик, инээдмийн жүжгийг найруулагч Г.Ган-Очирын шинэ найруулгаар өнөөдөр /2024.11.29/ УДЭТ-ын тайзнаа нээлтээ хийнэ.
Английн домогт уран бүтээлч Харольд Пинтерийн “The Lover” жүжиг анх 1963 онд теле жүжиг хэлбэрээр үзэгчдэд хүрч, хожмоо дэлхийн олон оронд үзэгчдийн хүртээл болжээ.
"The Lover" жүжгийг 2014 онд УДЭТ-т "Долоон өөр жүжиг, долоон өөр найруулагч" нэртэй төслийн хүрээнд "Өчигдөр" нэртэйгээр тоглогдож байсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна