ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСЭН МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА


Өнөөдөр билгийн тоолын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Монгол бахархлын өдөр.

Эрдэмтэд судлаачид болон Шинжлэх ухааны академийн саналд үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон түүхтэй.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, Төрийн тугийг цэнгүүлдэг.  Мөн Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, чансаа өндөр 128 бөхийн барилдааныг уламжлал ёсоор зохион байгуулна. 

Монгол бахархлын өдрөөр жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. 

Энэ удаад Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр, Эзэн Чингис хааны дэлхий дахинд шударга ёс, энхийг тогтоосон үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад хөдөлмөр зүтгэлээ зориулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх олон арван бүтээл туурвин, шинжлэх ухааны болон сургалт, судалгааны эргэлтэд оруулсныг ийнхүү үнэлэн алдаршуулж, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич Содовсүрэнгийн Нарангэрэлийг "Чингис хаан" одонгоор шагнахаар болсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЧИНГИС ХААН ОДОНТ С.НАРАНГЭРЭЛД ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭ… 2 цагийн өмнө
ЦЭЦ ХАМТЫН БҮТЭЭЛИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАЛЫН ЗОХИЦУУЛАЛТТАЙ МАРГААНЫГ ШИЙДНЭ 3 цагийн өмнө
ОНГОЦНЫ ТАСАЛБАР ЦАХИМААР ЗАХИАЛААД ЗАЛИЛУУЛЖЭЭ 6 цагийн өмнө
ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА 6 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ХҮН СОЛЬСНООР АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ, ТОГТОЛЦООГООР НЬ ЭРГЭ… 22 цагийн өмнө
ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБЫГ МӨНГӨН ХЭЛБЭРЭЭР ОРЛУУЛАН ХААХ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭ… 22 цагийн өмнө
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 10.8 ХУВИАР, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 13.6 ХУВИАР ӨСЖЭ… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 10-12 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛ… Өчигдөр
Б.ХУРЦЫГ АН-ЫН УДИРДЛАГЫН ТҮВШИНД АЖИЛЛУУЛАХГҮЙ БАЙХЫГ ШААРДАЖ, О.ЦОГТ… 2026/01/13
УВС НУУРЫН ХОТГОР, АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРЖ,… 2026/01/13
ХУВАНЦАРГҮЙ-COP17: “ХУВАНЦАР БА ЭРҮҮЛ МЭНД ХУВАНЦАР ЕРТӨНЦИЙН ДАЛД ӨРТ… 2026/01/12
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.01.05-0… 2026/01/12
ҮНДСЭН ХУУЛИЙГ БРАЙЛЬ ҮСГЭЭР ХЭВЛЭЖЭЭ 2026/01/12
ОНЫ ЭХНИЙ 12 ХОНОГТ ЭХЭМҮТ-Д 217 ХҮҮХЭД МЭНДЭЛЖ, ИХЭР ТӨРӨЛТ 3 БҮРТГЭГ… 2026/01/12
ДАРХАДЫН ХОТГОР, ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА ШУУРНА 2026/01/12
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 8-10 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА 2026/01/11
ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН ӨВЛИЙН ИХ НААДАМ ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛНО 2026/01/10
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/01/10
ЗҮҮН АЙМГУУДЫН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЗӨӨЛӨН ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/01/10
Их Уншсан
2026 ОНЫ ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ӨӨРЧЛӨЛТ, ХҮСЭЛ БИЕЛЭХ ЖИЛ 2026/01/01
2026 ОНЫ ЗУРХАЙ- ҮХРИЙНХНИЙ ДОТООД ЦЭЦЭГЛЭЛТ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЖИЛ 2026/01/01
2026 ОНЫ ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХ ЖИЛ 2026/01/01
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/01/10
2026 ОНЫ ЗУРХАЙ- МЭЛХИЙН ХУВЬД ДОТООД АМАР АМГАЛАН ГОЛ ЭХ БУЛАГ НЬ БОЛ… 2026/01/01
2026 ОНЫ ЗУРХАЙ –ЗАГАСНЫ ХУВЬД ӨӨРИЙН ХҮЧТЭЙ ХОЛБОГДОН ӨӨРЧЛӨГДӨХ ӨСӨЛ… 2026/01/02
2026 ОНЫ ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХАН ХҮЧЭЭ ДЭМИЙ ТАРАМДАЛГҮЙ, ИРЭЭДҮЙН АМЖИЛ… 2026/01/01
2026 ОНЫ ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭ БОЛОМЖ, ХҮЧЭЭ … 2026/01/02
2026 ОНЫ ЗУРХАЙ-ОХИНЫХНЫ ДОТООД ЦЭГЦРЭЛТ, СТРАТЕГИЙН ӨСӨЛТ, ТАЙВАН ИТГ… 2026/01/01
2026 ОНЫ ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ДОТООД ТЭНЦВЭР, ИТГЭЛТЭЙ АЛХМЫН … 2026/01/02
2026 ОНЫ ЗУРХАЙ- НУМЫНХНЫ ХУВЬД ТӨЛӨВЛӨЛТ, САХИЛГА БАТ, БҮХНИЙГ ЦЭГЦЭД… 2026/01/02
2026 ОНЫ ЗУРХАЙ-ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД ДОТООД ХҮЧЭЭ ДАЙЧЛАХ, СОРИЛТ, ӨӨРЧ… 2026/01/02
2026 ОНЫ ЗУРХАЙ- ХУМХЫНХНЫ ДОТООД ШИНЭЧЛЭЛ, БОЛОМЖОО ТЭЛЭХ, БИЕ ДААСАН… 2026/01/02
Б.ХУРЦЫГ АН-ЫН УДИРДЛАГЫН ТҮВШИНД АЖИЛЛУУЛАХГҮЙ БАЙХЫГ ШААРДАЖ, О.ЦОГТ… 2026/01/13
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ХОВД АЙМГИЙН ХҮНДЭТ ИРГЭН БОЛЖ, 20 САЯ ТӨГРӨГӨ… 2026/01/09