Эд мөрийн баримтаар хураагдсан чихний тасархайг устгасугай


Цэргийн баяр тэмдэглэн наргиж, хүүхдэдээ анхаарал хандуулаагүйн улмаас ой дөрвөн сартай хүүхэд нь осгож, эмчлүүлж байгаа талаар мэдээлэл саяхан цацагдав. Баяр аа гэж, тэмдэглэн өнгөрүүлэх ёстой ч хэтрүүлвэл гай дуудах тохиолдол эртнээс эдүгээ хүртэл өчнөөн бий. Гэлээ ч тэр гай хажуу айлын Батад л тохиолдохоос надад бол үгүй гэж итгэдэг нь гэм биш зан гэлтэй.

Эрчүүдийн маань 29 хувь нь буюу гурван эрэгтэй тутмын нэг нь сар бүр архийг хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа байна. Монгол хүнд архи задлагч фермент сул хөгжсөн байдаг гэдгийг эмч мэргэжилтнүүд судалгаад түшиглэн ярьдаг.
Савнаасаа бусдыг дийлдэг архитай холбоотой одоогоос олон жилийн өмнө гарсан нэгэн хэргийн талаар сэрэмжлүүлэх үүднээс дор өгүүлэв.

Манайд элдэв өнгө төрхтэй хэрэг гардаг болсоор удаж байгаа ч “чихний тасархай” эд мөрийн баримтаар хураагдаж байсан түүх ховор байх. Ийм хачин хэрэг яагаад гарсан талаар өгүүлэхдээ хүний нэр төрийг хамгаалах үүднээс уг хэрэгт оролцогчдын нэрийг хэдий олон жилийн дараа ч гэлээ өөрчлөн бичив.

Энэ хачирхалтай хэрэг бас л баяраар, гэхдээ наадмын өмнөхөн гарсан юм. Галт Нанзад хоёр нэг ангийн найзууд. Энэ өдөр тэд ангийн найз бүсгүй Буянгийндаа шинэ байрны найранд уригдан очжээ. Бэлгэ дэмбэрэлтэй өдрийг тохиолдуулан өлзий ерөөлтэй үг хэлж, сархад зооглон нэлээд удаан сууж. Гэтэл Галтын эхнээрийг түр гадаалахад хэн нэг нь “ямар зэвүүн хүүхэн бэ” гээд өдсөн янзтай эвгүйхэн зан гаргасан байна. Бүсгүйг буцаж орж ирсний дараа жинхэнэ маргаан дэгджээ.
Нанзад Галт хоёр ангийн дарга байсан, байгаагүй гэдэг тун ч ялихгүй зүйлээс болон үг зөрөөд авч. Уг нь тэд 30 гаруй настай, хоёул дээд боловсролтой, бас ч үгүй нэг нь доктор цолны үзүүрээс ч атгаад авсан, шаггүй ажил төрөлтэй хүмүүс. Гэвч архины халуунд аашаа эвдэн аягласан нь эцэстээ “нарс”-ны хаалга татахад хүргэсэн байна. Тэд эхлээд ам хэлээр ширүүхэн үзэлцэж, нэгийгээ докторын зэрэг дулдуйдаж авсан хэмээн доромжилсноос өгсүүлээд хагацал зовлонг нь хүртэл тохуу болгоод амжиж.
Насанд хүрсэн эрсийн “ангийн дарга байсан” эсэхээс үүдсэн маргаан сүүлдээ гурвалжин дөрвөлжин зодооны эх үүсвэр болж, түүнд эрчүүд төдийгүй бүсгүйчүүд ч татагдан оржээ.
Галт, Нанзад хоёрын эхнэр бүсгүйчүүдийн зодооны бичигдээгүй хуулиар үснээсээ зулгаалцаж, эрчүүд маань ч “хүч чадлын гайхамшиг”-аа үзүүлж, Галт Нанзадын, харин Нанзад Галтын эхнэрт ч нударганы амтаа үзүүлээд авсан байна. Сүүлдээ Нанзад Галт хоёр нэг өрөөнд нэлээд шартай үзэлцсэний эцэст гэнэт хартал Нанзадын зүүн чих тасарчихсан байх нь тэр.
Гэрт байсан хүмүүс яаран сандралдаж, чихийг аваад Гэмлтийн эмнэлэг рүү явсан ч нэгэнт оройтсон байлаа.
Сүүлд нь Галт “Бид хоёр барьцалдаж аваад газар унахад Нанзад миний зүүн хөмсөгний дээхнэ хазахаар нь би зөрүүлээд чихийг нь хазчихсан байсан юм. Тухайн үед чих тасарсан гэдгийг огт мэдээгүй. Маргааш нь мэдсэн. Найзыгаа ийм болгосондоо харамсаж байна” гэж өчжээ.
Харин Нанзад шүүх хуралд мэдүүлэхдээ “Гэнэт миний чихний зүүн тал тэр чигээрээ авчихсан юм шиг болохоор нь үзтэл чих тасарчихсан байсан. Ингээд би байнга олон хүний өмнө лекц уншдаг, хурал семинарт оролцдог байснаа өрөөсөн чихгүйн улмаас чадахаа больсон. Чих хийлгэе гэсэн боловч Монголд хийдэггүй гэсэн. Урд хөрш рүү явж үзүүлэхэд мөнгө төлөх шаардлагатай.” гээд эмчилгээний зардал болох олон арван сая төгрөгийг нэхэмжилжээ.
Шүүх эмнэлгийн актад дурдсанаар бол “Чихний дэлбэнгийн тасралт нь засаршгүй гэмтэл бөгөөд мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай” аж.
Шүүхээс тухайн үед үйлчилж байсан хуульд зааснаар Галтыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 3 жил 6 сар хорих л оногдуулсан байна. Мөн түүнээс тодорхой хэмжээний мөнгө гаргуулж, хохирогч Нанзадад олгуулахаар болжээ.
Архи аа гэж, андуудын нэг нь шоронд орж, нөгөө нь чихнээсээ салсан энэ айхтар хэрэг гарна гэж хэн нь ч наргиж цэнгэж явахдаа санаагүй биз ээ.
“Эд мөрийн баримтаар хураагдсан чихний тасархайг устгасугай” гэж шүүхийн тогтоолд дурдсан байдаг. Энэ хэрэгт илүүц тайлбар хийх хэрэггүй байх. Гэхдээ л нөгөө чих нь засагдаагүй бол …


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 59 минутын өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 1 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 1 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… 20 цагийн өмнө
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… 23 цагийн өмнө
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… Өчигдөр
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ Өчигдөр
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
COP17: НОГООН БҮС ХАРИУЦСАН ДЭД ХОРООНЫ ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛОВ 2025/12/05
МОНГОЛ АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОРООР … 2025/12/05
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23