САГСНЫ ТАЛБАЙД ГАРСАН ХЭРЭГ БА ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА

Admin
Өчигдөр

Сагсны талбайд хүүхдүүд шуугилдана. Хаа сайгүй л харуй бүрийгээр ийнхүү тоглох нь тэдэнд сайхан ч хавь ойрын хүмүүст төвөгтэй санагдах нь их. Хүүхэд унтуулахгүй бөмбөг нүдээд гэж гэр дотроо үглэн суух нь олон бол шууд давхиж очоод муудалцах хүн ч бас гарна.

Наймдугаар сарын дэлгэр орой Бат найз Дэмбээ, Ундраа /хүүхдүүдийн нэрийг өөрчлөв/ нарын хамт сагс тоглосоор цагийг ч умартжээ. Гудамжны голд байх талбайд арьсан бөмбөг элдэн өрсөлдөөндөө улайрч байтал гэнэт л нэг эр хажууд нь гарч ирээд харааж эхлэх нь тэр.

Хөвгүүдийн арай ах нь болох Ундраа “За ах аа, нэг тоглочхоод одоохон явлаа” гэсэн ч байдал намжсангүй.

Уурласан залуу Ундрааг шууд цохиод авчээ. Хүү ч зүгээр байсангүй нүүр рүү нь дэлсэж орхиж. Халамцуу эр чулуу барихад хөвгүүд ч мөн хариуг нь өгөв. Ундраа, Дэмбээ нар залуугийн нүүрэн тус газарт цохиж, харин Бат хөл рүү нь өшиглөжээ.

Сагсны талбайд хүүхдүүд хоорондоо, эсвэл хүмүүстэй муудалцах явдал түгээмэл гардаг. Харамсалтай нь тэд нэг л юмыг мэддэггүй. Хүний биед хөнгөн ч бай гэмтэл учруулсан тохиолдолд тэр бол гэмт хэрэг. Хэрэгт холбогдож цагдаагийн хаалга татаж, байцаагдах, дээр нь ял сонсох нь хүүхдийн насан туршид гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан гэдэг хар пайз болдог.

Зодуулсан залуу гомдол гаргаж, хөвгүүд цагдаад дуудагдах нь тэр. Ундраа 17-той, Дэмбээ 16, харин Бат 15-тай. Тэд гудамжны голд байх сагсны шийдийг тоглоно хэмээн зорихдоо ийм зүйл болчихно ч гэж бодсонгүй.

Хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж гурван хүүг шалгаж эхэллээ.

Батын ар гэр нь санхүүгийн хувьд боломжгүй хувийн өмгөөлөгч хөлсөлж чадахааргүй байв. Нэгэн танил нь ийм тохиолдолд “үнэгүй” тусалдаг улсын өмгөөлөгч байдаг талаар хэлсэн байна. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүнд улсын өмгөөлөгч нь үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын талаар тайлбарлан өгчээ.

Батын ээж хүүгээ дагуулаад улсын өмгөөлөгчид хандлаа. Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төвд улсын өмгөөлөгчид ажилладаг. Тэд төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн бүх л төрлийн туслалцааг үнэгүй үзүүлдэг юм. Зөвлөгөө өгнө, өмгөөлнө, нэхэмжлэл, тайлбар, хүсэлт бүх бичиг баримтыг боловсруулж өгнө. Тэд гэмт хэргийн гэрч хүүхэд, зарим төрлийн хэргийн хохирогч хүүхдэд мөн өмгөөллийн туслалцаа үзүүлдэг.

Та төлбөрийн чадвартай ч гэнэтийн асуудлаар өмгөөлөгчид хандах хэрэг болбол эргэн тойрныхноосоо сайн өмгөөлөгч олж өгөөч гэж гуйх хэрэг гарна. Ихэнх тохиолдолд хүмүүс сайн өмгөөлөгчийг ийм л замаар хайдаг.

Хууль зүйн туслалцааны төв төлбөрийн чадвартай эсэхээс үл хамааран хүн бүрд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгдөг. Танд ямар нэг асуудал тохиолдвол эхний ээлжид биеэр ч юм уу, утсаар хандаад би ийм асуудалд орчихлоо гэж асууж болно. Жишээ нь,  хөвгүүдийн тохиолдолд Батын ээж миний хүү хэрэгт холбогдчихлоо, бүлэг гээд хүндрэх нь гээд тус төвийн улсын өмгөөлөгчид хандсан.

Хүү хохирогч гэх маргалдсан залуугийн хөлд л нэг өшиглөсөн. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн зүүн дээд, доод зовхи, хацрын дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт үүсэж, хөнгөн хохирол учирсан гэж үзжээ. Тэгэхээр хөлд өшиглөсөн Батын үйлдлийн улмаас энэ хөнгөн гэмтэл учраагүй гэж шүүх үзээд Батыг цагаатгажээ.

Харин нүүрэн тус газар нь цохисон гэх Ундраа, Дэмбээ нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай гэж тооцсон ч өсвөр насны хүүхдүүд болохыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.  

Хүнийг ганц, хоёр цохих, зодолдоход эрх чөлөөгөө хасуулахад ойрхон гэдгийг хүүхдүүддээ сануулж байх нь чухал юм. Энэ тохиолдолд хэргийн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлснөөс биш, илүү хүнд бол ял авахыг анхаарахад гэмгүй.

Хохирогч залуу эрүүл мэндэд учирсан хохирлынхоо төлбөрийг харин нэхэмжилсэнгүй. Хэрвээ нэхэмжилсэн бол буруутай гэж үзэж байгаа хоёр хүүхэд хохирол төлөх байдалд орох байв.

16 настай хүүхдээ эцэг эхчүүд жаахан гэж боддог. Гэтэл иргэний үнэмлэх авч, Монгол Улсын иргэн болсон хүүхэд ямар нэгэн асуудалд холбогдвол хөнгөрүүлж, харж үзэх зүйл байх хэдий ч энэ наснаас эхлээд гэмт хэргийн улмаас шийтгэгдэх болно гэдгийг санах нь зүй. Зарим төрлийн гэмт хэрэгт 14 наснаас эхлэн ял шийтгэл авах ч хуулийн зохицуулалт байгааг хүмүүс зарим нь мэддэггүй.

Улсын өмгөөлөгч энэ хэрэг дээр зөвхөн Батыг өмгөөлөөд зогсохгүй, бүх л хүүхдэд чадлын хэрээрээ тусалсан гэж хүүхдүүдийн зарим нь ярьсан юм.

Сагсны талбайд хүүхэд харуй бүрий хүртэл тоглож байна уу. Хоорондоо муудалцаад, хүн ирж загнаад гэж хэлж байна уу. Санаатай, санамсаргүй байдлаар элдэв хэрэгт холбогдчих вий. Сануулж, сэрэмжлүүлж байгаарай, эцэг эхчүүд ээ.                                                                   

                                                                                                                       Г.ЭРХЭС 


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.БАЯРБААТАР: АХАЛЖ БУЙ АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХОЛБОГДОХ АСУУДЛААР ИРГЭДИЙН … 16 цагийн өмнө
ОЙ ТОГТООЛТЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 18 АЛТ, 20 МӨНГӨ, 17 ХҮРЭЛ МЕДАЛЬ … 20 цагийн өмнө
ХҮҮГИЙН ГЭРЭЭС АЛГА БОЛСОН ГЭХ ГАЗАР ХҮРТЭЛ ЭРЭЛЧ НОХОЙН БҮЛЭГ ЭРЭН ХА… 20 цагийн өмнө
ЕСДҮГЭЭР САРЫН 22-НД НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР, 23-НД ЗҮҮН ХАГАСТ БОРОО, УУЛ… 21 цагийн өмнө
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 22 цагийн өмнө
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ТАВ ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 22 цагийн өмнө
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙMГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРНО Өчигдөр
THE MONGOLZ АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО Өчигдөр
АРВАН МЯНГАН ЗАЛУУС WORLD CLEANUP DAY-Д НЭГДЛЭЭ Өчигдөр
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА 4 ДЭХ ӨДРӨӨ ҮРГ… Өчигдөр
ХҮНИЙ БОДЛЫГ ЯРИАНД ХӨРВҮҮЛЭХ ТЕХНОЛОГИЙГ АРАВДУГААР САРААС ТУРШИЖ ЭХЭ… 2025/09/20
УЛААНБААТАРТ 18-20 ХЭМ ДУЛААН 2025/09/20
THE MONGOLZ ШӨВГИЙН ДӨРӨВТ ШАЛГАРЛАА 2025/09/19
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ: ХҮҮХЭД ОЛДООГҮЙ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХГҮ… 2025/09/19
ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙНХЭН ХҮҮХДИЙН ГЭМТЭЛ СОГОГИЙН ЧИГЛЭЛЭЭР ЭНЭТХЭГИЙН ЭМ… 2025/09/19
ЛХАМ НОРЖҮНМА БУРХАНЫГ АКАДЕМИЧ Ц.ДАМДИНСҮРЭНГИЙН ОХИН ЧИНГИС ХААН ҮНД… 2025/09/19
ЭЛЕКТРОН ТАМХИЙГ ЯНЖУУРТАЙ ИЖИЛ ЗОХИЦУУЛАЛТТАЙ БОЛГОХ ЗЭРЭГ ЗААЛТТАЙ Х… 2025/09/19
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2025/09/19
СЗХ: ГОВЬ ХК-Д ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН 2025/09/19
СУГАЛААНД ХОЖСОН БАЙНА ГЭЖ ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ НЬ АВЧ, МӨНГИЙГ НЬ ЗАЛИЛЖ… 2025/09/19
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 22 цагийн өмнө
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2025/09/18
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/09/09
БАГА ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ ИЛҮҮ НЭМЭГДҮҮЛЖ БОЛОХ ТАЛААР СА… 2025/09/15
ЕСДҮГЭЭР САРЫН 13, 14-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР СЭРҮҮСЭЖ, 15-НААС ИХЭНХ … 2025/09/09
А.БАТТУЛГА ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД АНХ УДАА ОРОЛЦОЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮ… 2025/09/14
ЧАРЛИ КИРКИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН СЭЖИГТНИЙГ БАРИВЧИЛСАН ГЭЖ ТРАМП МЭДЭГДЛЭ… 2025/09/12
Б.БАТЦЭЦЭГЛЭН: ЯМАР УЧРААС НУТАГТАА ДУУЛАХ ЭРХГҮЙ БОЛСНОО БОДООД ОЛОХГ… 2025/09/18
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГААС ДАРААЛАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН АНХНЫ Э… 2025/09/13
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2025/09/09
​ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН АЛСЫН ДУУДЛАГЫН БАГ ХӨВСГӨЛ, БАЯН-ӨЛГИЙД ОСОЛДСОН … 2025/09/09
ТҮВШИНЖАРГАЛЫН ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/09/18
НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ҮЕ ШАТТАЙ ЧӨЛӨӨЛЖ, НЭМЭГДҮҮЛНЭ 2025/09/11
ХӨВСГӨЛИЙН ТАРИАЛАНД СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ Б… 2025/09/18
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАХААР БОЛОВ 2025/09/12