ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ


Хязгааргүй далайн дунд, хүний хувь заяа үхэл амьдралын ирмэг дээр ирсэн хүндхэн сорилттой тулсан түүх бол Терри Дюперрогийнх юм. Түүнд тохиолдсон явдал 1960-аад оны эхээр олон сая хүнийг цочроосон билээ.

Арван нэгтэй бяцхан охин аймшигт хэргийн газраас азаар зугтаж, дараа нь зах хязгааргүй далайн дунд уух усгүй, идэх хоолгүй гурав хоносон. Хажуугаар нь өнгөрсөн хөлөг онгоц гайхалтай гэмээр тохиолдлоор охиныг олсон энэ түүх бол хүн төрөлхтний түүхэн дэх азаар амьд үлдсэн ховор тохиолдлын нэг юм. Энэ бол тэсвэр хатуужил, овсгоо самбаа, аз бүгд нэгдэж, золгүй хувь тавиланд нэрвэгдсэн өсвөр насны хүүхэд үхлээс гайхамшигтайгаар мултарч, амьд үлдсэн хамгийн гайхалтай түүхүүдийн нэг билээ.

1961 оны арваннэгдүгээр сарын 16-нд Грекийн "Капитан Тео" тээврийн онгоцны тавцан дээр тэнгисийн цэргийн офицер Багамын арлуудын мянга мянган давалгаа хэрхэн бүжиглэхийг дурангаар сониучирхан харан зогсож байв. Зах хязгааргүй далайн давалгаан дунд тэртээд жижигхэн хар цэг тодрон үзэгджээ. Далайд юуны хар цэг байх билээ. Гайхширсан офицер хөлгийн ахмадад хэлж, жолоог тийш эргүүлэв. Өнөөх хар цэг рүү дөхөж ирээд хөлгийн экипаж харсан зүйлдээ мэл гайхаж цэл хөхөрчээ. Жаахан хүүхдийн аврах хийлдэг гудас давалгаан дээр хөвж байлаа. Дотор нь бяцхан охин хэвтэнэ. Юун охин яагаад хязгааргүй далайд байдаг билээ?

МӨРӨӨДЛИЙН АЯЛАЛ

Энэ өдрөөс долоо хоногийн өмнө Артур Дюперро эхнэр, хоёр охин, хүүгийн хамт “Блюбель” хөлөг онгоц дээр байраа эзлэв. Хайртай дотны хүмүүсээ аваад Флоридагийн өмнөд эргийн ойролцоо гэр бүлээрээ аялж, Багамын арлууд руу явах нь түүний мөрөөдөл байсан юм. Үүний төлөө тэр хэдэн жил мөнгөө хуримтлуулжээ. Түүний мөрөөдөж, төлөвлөсөн гэр бүлийн аялал санасан ёсоор эхлэв. Гэхдээ энэ нь ямар том алдаа байсныг тэр мэдээгүй байлаа.

Артур хөлгийн ахмадаар АНУ-ын Агаарын цэргийн сөнөөгч онгоцны нисгэгч байсан,  далай тэнгисийн арвин туршлагатай Жулиан Харвиг хөлсөлжээ. Ахмадын эхнэр нь аяллын туршид тэдэнд тогоочоор ажиллахаар тохиров. Гэхдээ тэр эмэгтэй ганцхан оройн хоол хийсэн нь тахиа, салат байсан юм. 

ГАНЦААР ҮЛДСЭН НЬ

Арван нэгэн настай Терри орой есөн цагт хөлөг онгоцны арын хэсэг рүү очжээ. Бага дүү охин Рене нь тэнд байнга унтах дуртай байсан ч яг тэр мөчид Терри тавцан дээр эцэг эх, ахтайгаа ярилцсан байна. 

Терри шөнө дунд тусламж гуйх хашгираанаар сэрж, дээд давхарт хэн нэгэн гүйж байхыг сонсов. Дараа нь нам гүм боллоо. Охин айсан ч байрнаасаа хөдөлсөнгүй. Хэдэн минутын дараа охин гараад ээж, ах хоёр  нь цусанд будагдан үхсэн хэвтэж байхыг харжээ. Тэр хашгирахгүйн тулд амаа дарлаа. Тавцан дээр 11-хэн настай бяцхан охиныг аймшигт дүр зураг угтав. Усан онгоцон дээр нэлийсэн цус энд тэндгүй. Гэнэт хэн нэгэн түүнийг түлхээд "Хурдан холд” гэж шивэгнэн тушаалаа.  Энэ хүн ахмад Харви байлаа. Терри тэр даруй эргэж, аврах гудасны бүтээлэг доогуур шургажээ. Үүний дараа хөлөг чичирхийлж, түлшний тос үнэртэж эхлэв. Хөлөг усаар дүүрлээ. Хаалган дээр гартаа винтов буу барьсан ахмад үзэгдэв. Ахмад охин руу чимээгүй ширтэнэ. Нэг ч үг унагалгүй эргээд Харви бүхээгээс тавцан руу гарчээ. Ус охины хэвтэж байсан орны түвшинд хүрмэгц Терри дээшээ гараад ахмадын араас очив. Охин ахмадаас хөлөг живэх үү гэж асуухад тэр толгойгоо сэгсрээд хөлгөөс гарч, аврах жижиг завинд суугаад холдон одлоо.

ДАЛАЙН ДУНДАХ ДӨРӨВ ХОНОГ

Терри живж буй хөлгийн тавцан дээр эргэлзэн зогсоно. Аз болоход охин баруун талд байсан аврах хийлдэг жижиг гудсыг санаад түүн рүү гүйн очжээ. 11-тэй охин аврах гудсын зангилааг яаж ийгээд тайлж, далай руу оруулжээ. Аврах гудсанд орсныхоо дараа олсны үзүүр хөлөгтэй холбогдсон хэвээр байгааг харсан байна. Хөлөг живэхэд олс тасарч, Терри далайн дунд жижиг аврах хийлдэг гудас дээрээ үлджээ. Гэвч түүнд хоол хүнс, цэвэр ус, хуурай хувцас байсангүй.

Өдөр нь давалгаа өндөрсөж, давстай ус нүүр рүү нь цацран нар шарна, шөнийн салхи дааруулна. Терри зөвхөн нэг л зүйлийн талаар бодсоор байв. Үнэхээр тэр дахиж хэзээ ч хайртай гэр бүлийнхнээ харахгүй гэж үү? Аав, охин дүү хоёр нь амьд үлдсэн байж магадгүй гэсэн цор ганц найдвар сэтгэлд нь оч асааж байлаа. Бүхэл шөнөжин охин нүд ч цавчихгүй хонож, үүрээр унтжээ. Түүнийг хурц нар шарж сэрээсэн бөгөөд аврах завь дээр халуу төөнөх цацрагаас юугаар ч халхлах аргагүй байв. Үнэхээр хүнд байдалд орсноо мэдрэн шанална. Аврах гудас нь охины үс, өмссөн хувцастай ижил цагаан өнгөтэй байв. Дээгүүр нисэх онгоцноос давалгаан дундах цагаан дөрвөлжин харагдахааргүй байсан юм.

Цаг өнгөрөх тусам Терригийн бие муудаж байв. Гурав хоног далайд хоолгүй, усгүй байсан охины тамир тэнхээ тасарч эхэллээ. Тэр нүдээ нээж ч чадахгүй, булчингууд нь өвдөж, арьс нь наранд түлэгджээ.

Сүүлдээ ухаан балартаж эхлэв. Эмгэнэлт явдал болон хувирсан аялал эхэлснээс хойш дөрөв дэх өдөр нь болоход охин юу ч мэдрэхээ байлаа. Ухаан нь орон гаран байтал дээр нь том сүүдэр тусаж, хачин дуу чимээ сонсогджээ. Удсан  ч үгүй хэн нэгний хүчирхэг гар хөөрхий  охиныг тэврэн авч, халуун нар, догшин далайгаас холдуулжээ.

АХМАД ХАРВИЙН ЗОХИОСОН ТҮҮХ  

Ахмад Жулиан Харви арваннэгдүгээр сарын 17-нд кофе ууж байхдаа хөлөг онгоцны сүйрлээс эсэн мэнд гарсан тухайгаа эргийн харуулд ярьжээ. Агаарын сөнөөгч онгоцны нисгэгч асан Харвийн хэлснээр арваннэгдүгээр сарын 12-нд "Блюбель" хөлөг онгоц аймшигт шуургад өртөж, зорчигчдын хэн нь ч амьд үлдэээгүй. Харин Харвийг маргааш нь шатахуун тээвэрлэгч хөлөг онгоцны багийнхан олсон гэж тэр ярьсан байна. Аврах завинд түүнтэй хамт Рене гэдэг охины цогцос байсан. Харви ослын дараа охиныг уснаас гаргаж чадсан ч анхны бүх тусламж үзүүлээд ямар ч нэмэргүй байсан гэж хэлжээ. Хууль сахиулагчид  түүний хэлснийг үнэн гэж үзээд Майамид очихоороо цагдаа дээр очоорой гээд явахыг зөвшөөрсөн байна.

Хоёр дахь удаагаа байцаалт өгөхдөө ахмад охин гайхалтай тохиолдлоор амьд үлдэж, удахгүй гэрчийн мэдүүлэг өгөх боломжтой болсныг мэдэв. Харвигийн нүүр нь цонхийж, мэдүүлэгт гарын үсэг зурсныхаа дараа гэртээ хариад амиа хорложээ. 11 настай охиныг нисдэг тэргээр Майамигийн эмнэлгүүдийн нэгт аваачиж, түүнийг ухаан орж, ярьж чаддаг болмогц цагдаагийнхан мэдүүлэг авсан байна.  Түүний түүх  олон жилийн турш ийм харгис хэрцгий хэрэгтэй тулж байгаагүй хууль сахиулагчдыг ч цочирдуулсан юм. Ингээд өргөн хүрээтэй мөрдлөг эхэлжээ.

АЛЛАГА ЮУНААС ҮҮДЭВ?

Мөрдөлтийн явцад ахмад Харвийн гол бай нь өөрийнх нь эхнэр байсан нь тогтоогджээ. Харви эхнэрээ ослоор нас барвал 20 мянган долларын даатгалын төлбөр авах байсан тул түүнийг нөгөө ертөнц рүү явуулахаар шийдсэн байж. Гэвч Артур Дюперро өөрийн мэдэлгүй уг хэргийн гэрч болж, ахмад ямар ч эргэлзээгүйгээр гэрчийг устгахаар шийдсэн байна. Ахмад нөхөртэй нь тэмцэлдэж байхыг Артурын эхнэр, хүү, отгон охин нь харсан бөгөөд нэгэнт шийдсэн Харвигийн дараагийн хохирогчид нь тэд болжээ. Харин Террийг шууд хөнөөлгүй, илүү харгис хандаж, живж буй завин дээр орхиж, хязгааргүй далай түүнийг авч одно гэж тооцсон аж. 

Мөрдөгчид осол болсон гээд байгаа өдөр далайн тэр хэсэгт шуурга болж, цаг агаар муудаагүй талаар албан ёсны мэдээ авангуутаа энд сэжигтэй зүйл байгааг олйгосон байна. Цагдаа нар Харвийн гэрт ирэхэд нэгэнт оройтсон байлаа. Ахмад амьд үлдсэн Терри Дюперро хэргийг нь илчлэхийг сонсож, шүүхийн өмнө зогсохыг хүссэнгүй. Үнэн илчлэгдвэл ямар хатуу шийтгэл ирэхийг тэр мэдэж байв. Терри Дюперрогийн тухайд эмчилгээний дараа охиныг авга эгч нь үрчилж авчээ. 

Терри нэрээ Тере болгон өөрчилж, аяллын үеэр болсон эмгэнэлт явдлын тухай дурсамж бичжээ. Мөн хайр дүүрэн гэр бүлтэй болж, гурван хүүхэд төрүүлжээ. Далайд амьд үлдсэн бүсгүйг 1988 онд Опра Уинфри шоундаа урьж оролцуулсан бөгөөд Терри тэнд өөрийг нь хязгааргүй далайгаас аварсан Грекийн хөлөг онгоцны ахмадтай уулзсан юм. 


3
angry
33
care
4
haha
33
liked
71
love
13
sad
11
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.120
2024/10/18
0
0
ёстой ус уух хувьтай охин бжээ
Хариулах
Шинэ мэдээ
Т.АРИУНЗАЯА, Л.ЭНХРИЙЛЭН НАР АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС … 1 цагийн өмнө
Л.ЭНХРИЙЛЭН, Т.АРИУНЗАЯА НАР АЗИ ТИВИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ Б… 2 цагийн өмнө
БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨ… 7 цагийн өмнө
МӨНГӨН АЯГА ОЛООД БАЛРАХ ШАХСАН ТҮҮХ 8 цагийн өмнө
ХИМИЧИН ДАЙЧИД ЖОЛООНЫ ДАМЖААНД СУРАЛЦАЖ, АНГЛИ ХЭЛ, МОНГОЛ БИЧИГ СУРС… 9 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 12 цагийн өмнө
НУТГИЙН ЗҮҮН ХАГАСТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26, 29-НД СЭРҮҮХЭН БАЙНА 23 цагийн өмнө
УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙ, ТҮҮНИЙГ МӨРДҮҮЛЭХ АСУУДЛААРХ ОЛОН УЛСЫН ӨНӨӨГИ… 23 цагийн өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОЛОН НИЙТЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН УУЛ УУРХАЙН САЛБАР, ХӨ… Өчигдөр
ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫНХАН ХҮҮХДЭЭ А ҮСЭГ ҮЗЭХЭЭС НЬ ЭХЛЭН ЦЭРЭГ-… Өчигдөр
БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ ЧИГЛЭЛИЙН 102.5 КМ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУ… Өчигдөр
ДЭЛХИЙН ЦОМД ХҮРЭХ АЗИЙН 3.3 БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН … Өчигдөр
ДЭЛХИЙН ЖИШГЭЭР ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЯВЦАД ЯМАР Ч САНХҮҮГИЙН А… Өчигдөр
МСНЭ: ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХДЭЭ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХНИЙ БАЙР СУУРЬ, ДУ… Өчигдөр
Б.БУЯНХИШИГ ХЭТ ХОЛЫН ЗАЙН ГҮЙЛТИЙН УЛСЫН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ Өчигдөр
ӨВӨРХАНГАЙ, ТӨВ АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ХЭСЭГ, ДУНДГОВИЙН НУТГААР ХҮЧТ… Өчигдөр
ХОМЫН ТАЛ ДАХЬ ТАХИЙН СҮРЭГТ ЭНЭ ЖИЛИЙН АНХНЫ УНАГА МЭНДЭЛЖЭЭ 2025/04/24
Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАР 1000 ДАХЬ КМ-ЭЭ АМЖИЛТТАЙ ТУУЛЛАА 2025/04/24
БОХИРЫН ХООЛОЙНУУДАД ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ШҮҮР СУУРИЛУУЛЖ БАЙНА 2025/04/24
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: E-MONGOLIA ХЭРЭГЛЭГЧИЙН ТОО 2 САЯД ХҮРЧ, 1.4 ИХ НАЯДЫН … 2025/04/24
Их Уншсан
ЗҮС Ч ҮЗЭЭГҮЙ ГЕРМАН ЭРД ЗҮРХЭЭ ӨГСӨН МОНГОЛ БҮСГҮЙ 2025/04/12
ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ БА ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА 2025/04/16
ЯПОНЫ NHK С.ЖАВХЛАНГИЙНД ИРЖ, НУМАН ЗАХТ, БОСОО ЗАХТ ДЭЭЛИЙН ТАЛААР НЭ… 2025/04/19
ЯДАРГААГАА ЯАЖ ХУРДАН ТАЙЛАХ ВЭ? 2025/04/14
ЦАГААН ХЭРЭЭ 2025/04/20
МӨНГӨН АЯГА ОЛООД БАЛРАХ ШАХСАН ТҮҮХ 8 цагийн өмнө
Б.БАЯРЦЭЦЭГ: ОДОДТОЙ БҮЖИГЛЭЕ ШОУНААСАА АВСАН БҮХ САЙХАН МЭДРЭМЖ, ДУРС… 2025/04/12
УЛААНБААТАР ХОТ ОРЧИМД ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20-НООС СЭРҮҮСНЭ 2025/04/19
ТАВАН МЯНГАН КМ ГҮЙХ Б.БУЯНХИШИГИЙГ ААВ ИЖИЙ НЬ БУЛГАН АЙМГААС ЗОРЬЖ О… 2025/04/18
ДОРНОГОВИЙН ХӨВСГӨЛ СУМЫН 80 НАСТАЙ Л.БАТМӨНХ БАЙГАЛЬ ОРЧНЫ НОБЕЛЬ ГЭГ… 2025/04/22
БОГДХАН УУЛАНД ЧОНО, НОХОЙН ЭРЛИЙЗ БАЙГАА ЭСЭХИЙГ ТОДРУУЛАХ ТАНДАЛТ, С… 2025/04/21
АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Д.АЛТАНЦООЖ ТҮРҮҮЛЖ, УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ ҮЗҮҮРЛЭ… 2025/04/19
АВТО ЗАМ ДАГУУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОРЫГ 58 БАЙРШИЛД БАЙГУУЛНА 2025/04/13
БУЛГАН, ТӨВ, ХЭНТИЙН ӨМНӨД, АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ, ДУНДГОВЬ, ӨМНӨГОВЬ А… 2025/04/22
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСА… 2025/04/20