ӨВӨГ ДЭЭДЭС МИНЬ УЛСЫНХАА ТУСГААР ТОГТНОЛЫГ БАТАЛГААЖУУЛСАН ӨДӨР


Өнөөдөр буюу аравдугаар сарын 20-ны өдөр бол өвөг дээдэс минь санал хураалтаар улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулсан өдөр билээ.

1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсад оршин суугаа бүх иргэдийн дунд санал хураалт явуулж, оролцсон иргэдийн 100 хувийн саналаар БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулсан юм.

1945 оны 8 дугаар сарын 14-нд ”ЗХУ болон Хятад улс найрамдалт холбоо тогтоох хэлэлцээр”-т гарын үсэг зурж, байгуулсан гэрээгээр БНМАУ-ын тухай хоёр улс тохиролцохдоо "Японыг ялсны дараа,Гадаад Монголд ард иргэдийн санал хураалт явуулахыг Хятад улсын Засгийн газар зөвшөөрөв. Түүний ард иргэд тусгаар тогтнолыг сайшаах эсэхээ шийдвэрлэнэ. Хэрэв ард иргэдийн санал хураалтын дүн тусгаар тогтнолыг сайшаавал Хятад улсын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрч байна" гэж заажээ.

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 85 дугаар тогтоолд “Санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог, нэрийн доор “зөвшөөрөх” буюу “татгалзах” хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Хэрвээ бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар” гэж заасны дагуу санал хураах ажил явагдсан аж.

Санал хураалтын комиссыг БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд даргалж, орлогчоор Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал,  нарийн бичгийн даргаар Ч. Сүрэнжав, нарийн бичгийн дарга Г. Дамба, Б. Ширэндэв нар томилогджээ. Ухуулга таниулгын хуудсыг Улаанбаатарт хэвлүүлж, орон нутагт тарааснаас гадна улс даяар 13000 удаа хурал цуглаан зохион байгуулж малчин, ард, ажилчин, сэхээтнүүдийг оролцуулсан. Санал хураалтын төв комиссын дарга болон орлогч нар аймгуудыг хуваарилан авч, өөрийн биеэр бэлтгэлийн ажлыг зохион байгуулсан байна. Ийнхүү 1945 оны 10 сарын 20-нд улс орон даяар тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалтыг өглөөний 6 цагаас үдшийн 23 цагийн хооронд явуулсан юм.

Санал асуулыг нийт 4251 хэсэгт явуулсан бөгөөд нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн хүмүүсийн 98.5 хувь нь оролцжээ. Харин үлдсэн хүмүүс нь хүндэтгэх шалтгааны улмаас санал хураалтад оролцож чадаагүй байна. Санал хураалтанд оролцсон бүх хүн нэгэн дуугаар БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгчээ. Хятадын засгийн газраас тусгайлан төлөөлөгчид ирж, санал хураалтыг ажигласан байна

Санал хураалтын дүнг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид 1945 оны XI сарын 10-нд баталж, түүнийг хэвлэлд нийтэлж, ЗХУ ба Хятад Улсын Засгийн газарт тус тус мэдэгджээ. Хятадын Засгийн газар Ар Монголын төрийн тусгаар тогтнолын тухай санал хураалтын дүнг хэлэлцээд Хятад улс 1946 оны 1 сарын 5-ны өдөр БНМАУ-ын тусгаар тогтнолын хүлээн зөвшөөрсөн байна. 

Санал хураалтад зориулсан ухуулгын зурагт хуудаст “Би Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харьяат мөн. Хүн болж төрсний минь дээд зэргийн эрхэм эрмэлзэл бол өөрийн эх орны тусгаар тогтнолын төлөө амь ба санаа сэт гэлээ зориулахад хэзээ ч бэлхэн байхад оршино. Би өөрийн харьяат эх орны тусгаар тогтнолын төлөө батална” хэмээн бичиж, дэвсгэрт нь Монголын газрын зургийг байрлуулан, гараа өргөн санал өгч буй хүнийг дүрсэлсэн байдаг. Энэ түүхэн баримт өдгөө Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагддаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 59 минутын өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 1 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 1 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… 20 цагийн өмнө
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… 23 цагийн өмнө
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… Өчигдөр
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ Өчигдөр
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
COP17: НОГООН БҮС ХАРИУЦСАН ДЭД ХОРООНЫ ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛОВ 2025/12/05
МОНГОЛ АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОРООР … 2025/12/05
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23