ПРОКУРОРЫН ДЭРГЭДЭХ МӨРДӨН БАЙЦААХ АЛБА БАЙГУУЛАХАД АНХААРНА


Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл 461 дүгээр хорих ангид цагдан хоригдож байхдаа нас барсан иргэн О-ын ар гэрийн төлөөлөл, өмгөөлөгчтэй 2024 оны 07 дугаар сарын 25-ны орой Хууль зүй, дотоод хэргийн яаманд уулзлаа.

Тэрбээр талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, тэдний санал гомдлыг сонсож, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад дараах үүрэг чиглэлийг өгчээ. Үүнд: 

1. Цагдаагийн байгууллага цаашид мэдээлэл хийхдээ аливаа төрлийн хохирогч, тэр дундаа амь хохирогчийн хувийн, эмзэг мэдээллийг задруулахгүй байж, нэр төр, алдар хүндэд нь халдахгүй байхад анхаарч, мэдээлэл хийх журам боловсруулж хэрэгжүүлэн ажиллах, 

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага амь хохирогчийн бие муу байхад гавласан гэх асуудлыг нягтлан шалгаж, яаралтай эргэн танилцуулах үүрэг, чиглэл өгөв. 

3. Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын холбогдсон хэргийг хараат бусаар шалгах прокурорын дэргэдэх “Мөрдөн байцаах алба” байгуулах чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яам анхаарч ажиллана. 

Тус уулзалт нь нэг удаагийн гал унтрааж буй арга хэмжээ бус цаашид энэ хэрэг шийдвэрлэгдэх хүртэл ар гэрийнхэнтэй нь өмгөөлөгчөөр дамжуулан байнга холбоотой ажиллахаа сайд О.Алтангэрэл илэрхийлж, Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа байгууллагуудаас томилсон Ажлын хэсгийн шалгалтын дүнгээр буруутай нь тогтоогдсон этгээд, албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцно гэдгээ мэдэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ТАМГЫН ГАЗАР АХМАД НАСТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛ… 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ ӨМГӨӨЛӨХ, ЯЛЛАХ ТАЛЫН ТЭНЦВЭРТЭЙ БАЙДЛЫН АСУУДЛЫГ… 17 цагийн өмнө
АВТОМАШИНГҮЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 7-18 ЦАГИЙН ХООРОНД ХӨДӨЛГӨӨН… 17 цагийн өмнө
П.ОРОСТОГОО ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГ… 19 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ПАРЛАМЕНТЫН МЭДЭЭЛЭЛ ИРГЭН БҮРД НЭЭЛТТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙ… 22 цагийн өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ХЭСГЭЭР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР НОЙТОН … 23 цагийн өмнө
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… Өчигдөр
ДОНТОХ ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ… Өчигдөр
КАМИЛА ВАЛИЕВА: АЛИСА ЛЬЮ ҮРГЭЛЖ ИНЭЭЖ ЯВДАГ, БАС ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ ХӨ… Өчигдөр
БАНКУУДЫН НИЙТ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 48.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС… Өчигдөр
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ СЭДЭВТ УУ… Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН Өчигдөр
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… 2026/09/23
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 54.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС 24.7 ХУВИАР… 2026/09/23
ЧИНГИС ХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ… 2026/09/23
ИНЧОНД КОНСУЛЫН ХЭЛТСИЙН САЛБАР БАЙГУУЛНА 2026/09/23
ФОТО АГШИН: О.ЕСҮН, Б.ХОНГОРЗУЛ НАР СКВОШ ТЕННИСНИЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨ… 2026/09/23
БААВГАЙ УНТУУЛАХ БУУ,ЭМ, БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ОРУУЛЖ ИРЭХ АСУУДЛЫГ ШУУРХАЙ… 2026/09/23
ФОТО АГШИН: Д.АНАР, Х.ОЮУНГЭРЭЛ, М, АМАРТҮВШИН, П.ХУЛАН НАР СКВОШ ТЕНН… 2026/09/23
НЭГДСЭН ХҮЧЭЭР ИЛҮҮ САЙХАН, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮТЭЭХИЙГ УРИАЛА… 2026/09/23
Их Уншсан
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… Өчигдөр
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… 2026/09/16
МИАТ СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТЭЭ 10 ХУВИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАЖЭЭ 2026/09/14
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
ЧИХРИЙН УУТАНД НУУСАН 580 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ КОКАИНЫГ ХУРААН… 2026/09/13
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 2026/09/22
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/12
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… 2026/09/17
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18