Б.МАГСАРДОРЖ: ОЁДЛЫН САЛБАРТ ТЭВЧЭЭРТЭЙ ХҮН Л АЖИЛЛАНА


Төв талбайд гарч буй Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг зорин очиход үндэсний болон европ хувцастай нэгэн асарт хүмүүс олноор цугласан байв. Наадам дөхөж байгаа учраас хийц сайтай гоёмсог дээлүүд нь анхаарал татсан байж таарна. Энэ асарт Орхон аймгийн Баян-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг "Урлахуйн жигүүр" ХХК бүтээгдэхүүнээ дэлгэсэн ажээ. Жижиг дунд үйлдвэрийн газраас "НЭГ СУУРИН- НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН" аяны хүрээнд 21 аймгийн онцлох бүтээгдэхүүнээр каталоги саяхан гаргасны дотор тус компани багтсан юм. Мөн 2023 онд "НЭГ СУУРИН- НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН" аяны шилдэг оролцогчоор шалгарч байжээ. Тус компанийн захиралтай ярилцлаа.

-Та өөрийгөө танилцуулах уу?

-Намайг  Баянбатын Магсардорж гэдэг, "Урлахуйн жигүүр" компанийн захирал. Архангайн Өндөр-Улаан сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын суугуул. “

-Хэзээнээс бизнес эрхэлсэн бэ? Яагаад оёдлын бизнес эрхлэх болов?  

-Гэр бүлээрээ Турк улсад 2010-2016 онд оёдлын чиглэлээр ажиллаж байсан.  Монголдоо ирээд ажил хийхдээ ер нь сурсан юмаа хийе гэж зориод л “Урлахуйн жигүүр” компаниа нээж, ажлаа эхэлсэн.

-Үзэсгэлэн худалдаа, “Нэг суурин- Нэг бүтээгдэхүүн” аяны талаар та юу хэлэх вэ?

-Сүүлийн хэдэн жилд Орхон аймаг гэлтгүй Монгол Улсын жижиг дунд үйлдвэрийн салбарынхан олон үзэсгэлэн худалдаанд оролцдог болж байна.  “Намрын ногоон өдрүүд”, цагаан сараар “Амар байна уу” гэх мэтээр жижиг дунд үйлдвэрлэгчдийг оролцуулсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа нь үндэсний үйлдвэрлэлд түлхэц, дэмжлэг болж байгаа. Манайх “Амар байна уу”, “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд тус бүр гурван удаа оролцсон. Өнөөдөр Жижиг дунд үйлдвэрлэгчдийн өдрийн хүрээнд үзэсгэлэн худалдаанд оролцоод байж байна. Энэ арга хэмжээнүүдэд оролцохын тулд бараа бүтээгдэхүүнээ аль болох их бэлдэж ирдэг.  Үндэснийхээ үйлдвэрийг дэмжиж байгаа Жижиг дунд үйлдвэрийн газар болон 21 аймгийнхаа Жижиг дунд үйлдвэр эрхэлдэг газруудад бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна. Импортын бараа, үндэсний үйлдвэрлэл хоёрыг ялгаж салгадаг ойлгодог байгаасай, худалдан авалт нь үндэсний гэсэн тодотголтой байгаасай гэж хүсмээр байна. Импортын бүтээгдэхүүн хэдийчинээ бага орж ирнэ, үндэсний үйлдвэрлэл төдийчинээ хөгжих боломжтой.

-Танай дээл, хувцас чамин гоё юм. Борлуулалт их байна уу. Дээл ямар үнээр зарагдаж байна вэ?

-Өнөөдөр дөнгөж нээгээд тодорхой борлуулалт хийгээд байж байна. Үнийн хувьд  эмэгтэй дээл 115 мянгаас 310 мянгын хооронд, эрэгтэй цамц 115 мянган төгрөгийн үнэтэй. Пиджак, өмд, жилетка, даашинз гэсэн европ хувцас бас байгаа.

-Туркэд ажиллаж амьдрахад ямархуу байсан бэ?

-Гадаадад ажиллаж амьдардаг хүн яадаг билээ тэр л жишгээр тодорхой хийх ёстой юмаа хийгээд авах ёстой цалингаа авч байсан. Тэнд сурсан юмаа энд ирээд хэрэгжүүлсэн.

-Жижиг дунд үйлдвэрийн сангаас зээл авсан уу?  

-Авсан.

-Зээл хэдэн онд авсан бэ. Үр дүн нь юу байв?

-Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас өнгөрсөн онд зээл авсан. Үр дүн байлгүй яахав, асар их дэмжлэг болсон. Бид ажлын байраа сайжруулж, ажилтнуудаа нэмэгдүүлж, хэрэгтэй тоног төхөөрөмж авсан.

-Танай компани хэдэн хүнтэй вэ?

-7 хүнтэй. Өмнө нь 4 хүнтэй ажиллаж байгаад зээл авсны үр дүнд орон тоогоо 7 болгож нэмсэн.  

-Орхон аймгаас гадна өөр хаана худалдан авагчидтай вэ?

-Манайх Хөвсгөл, Архангайд бараа бүтээгдэхүүнээ зардаг. Мөн  Улаанбаатар хот руу жилдээ 2-3 удаа ирж борлуулалт хийдэг. Нэр төрлийн хувьд  европ хувцаснаас өмд, пиджак, оффис хувцас, пальто, цув гээд бүхий л төрлийн хувцас үйлдвэрлэдэг. Үндэсний хувцасны тухайд баяр наадам, цагаан сараар түлхүү хийнэ.

-Танай гол брэнд юу вэ. Борлуулалт хэр их вэ?

-Пиджак, пальто, оффис хувцас. Анх эхэлснээсээ хойш л эдгээр хувцас маань хэрэглэгчдэд танигдаж, таашаалд нь нийцсэн. Борлуулалт дажгүй шүү.

-Шинээр бизнес эрхлэх гэж байгаа хүмүүст сургамж хэлээч гэвэл?

-Салбараа харахад шантраад орхих хүн ч байна, бизнесээ өргөжүүлээд авч явах нь ч байна. Мэдээж бизнес эрхэлж байгаа хүнд давуу тал ч бий, уналт ч бас тохиолдоно. Шантрахгүй л байх хэрэгтэй. Тэвчээр ч бас шаардана. Оёдлын салбарт ер нь тэвчээртэй хүн л ажиллана ш дээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… 14 цагийн өмнө
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… 15 цагийн өмнө
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… 16 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН 16 цагийн өмнө
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… Өчигдөр
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … Өчигдөр
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… Өчигдөр
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ Өчигдөр
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? Өчигдөр
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… Өчигдөр
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … Өчигдөр
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
Б.БАЯРЖАРГАЛ: ОДОО ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙН АНХААРАЛ ЯАГААД ИЙМ СУЛ БОЛЧИХОВ? 2026/10/25
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ… 2026/10/25
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26